solongonews
Ши Жиньпин, Мавританий ерөнхий сайдтай уулзав
2018-07-30 09:54
Ши Жиньпин, Мавританий ерөнхий сайдтай уулзав.

Ши Жиньпин Мавританий тусгаар тогтносон 50 жилийн турших томоохон амжилтыг идэвхтэй үнэлж, тус орны аль ч ээлжийн засгийн газар Хятадад найрсаг бодлого хэрэгжүүлэхээ баримталсаар ирснийг сайшаав. Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад Мавритани хоёр орон болон хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай мөртөө ойр дотно сэтгэлтэй юм. Хятад Мавритани дипломат харилцаа тогтоосон 46 жилийн турш, хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Мавританий талтай хэзээд сайн найз, сайн түнш байж, Хятад Мавританий найрсаг хамтын ажиллагааны харилцааг ахиулан тасралтгүй шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: 9-р сард Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хурлыг хийхээр Хятад Африк хоёр тал шийдвэрлэсэн юм. Тэр үед ерөнхий сайд таныг оролцуулсан Африкийн талын удирдагчид шинэ эриний Хятад Африкийн хамтын ажиллагааны томоохон төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөхийг миний бие хүсэн хүлээж байна гэжээ.

Ши Жиньпин дарга Мавританий нутгаар дайран өнгөрөхдөө түүхэн чанартай найрсаг айлчлал хийсэн явдалд Правинд Жугнаут баярлаж буйгаа дахин илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: Мавритани Хятад хоёр орны түүхэн уламжлал болон нийгэм соёлын харилцаанд суурилсан найрамдал урт удаан түүхтэй юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр тал харилцан итгэлцэн, харилцан хүндэтгэсэн үндэс суурин дээр нягт мөртөө идэвх чанараар дүүрэн сайн харилцааг хөгжүүлсээр ирэв. Мавритани нэг Хятад улсын бодлогоо үргэлжлэн хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилгыг сайшаан дэмжиж, Хятадтай харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Миний бие Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хуралд оролцон, Африк Хятадын нэн нягт түншийн харилцааг хамтдаа бүрдүүлэхийг маш их хүсэн хүлээж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл