solongonews
Эрээн боомтын импорт, экспорт 27 тэрбум юаньд хүрчээ
2023-09-22 20:36
Эхний найман сард Эрээн боомтын импорт экспорт 27 тэрбум юаньд хүрчээ

    Энэ оны эхний найман сард Эрээн боомтын импорт, экспортын худалдааны хэмжээ 27 тэрбум 991 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 80.8 хувиар өссөн байна. Үүний дотор импортын худалдаа 15 тэрбум 685 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 74.3 хувиар өсчээ. Харин экспортын худалдаа 12 тэрбум 306 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 89.9 хувиар өссөн байна. 

Он гарсаар Эрээн боомтын ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлт эмх цэгцтэй болж, зэсийн хүдэр, нүүрс, цаасны түүхий нунтаг, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн өсөх хандлагатай байна. Эрээн хотын Гаалийн газар боомтын бодит нөхцөл байдалд тулгуурлан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, асуудлыг шийдвэрлэхэд туслах тусгай арга хэмжээ авч, гаалийн татварын бодлогыг аж ахуйн нэгжүүдэд ашигтайгаар сурталчилж, үйлчилгээний түвшинг ажил хэрэгчээр дээшлүүлж, компаниудын импорт, экспортын гаалийн бүрдүүлэлтийг хялбар, үр ашигтай болгожээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл