solongonews
Модон хүүхэлдэйн сийлбэрч
2018-12-02 21:13
Модон хүүхэлдэйн сийлбэрч

Жанжөү модон хүүхэлдэйн толгойн сийлбэр нь Хятадын ардын урлаг, гар урлалын маш баялаг, онцгой бүтээл аж. Тиймээс ч 2006 онд улсынхаа соёлын биет бус өвийн жагсаалтад багтжээ. Харин Шү овогтын гэр бүл Жанжөү модон хүүхэлдэйн толгойн сийлбэрийн гол төлөөлөгч юм.
Шү Жүчү нь 1938 онд Фүжянь мужийн Жанжөү хотод төрсөн бөгөөд үндэсний хэмжээний соёлын биет бус өвийн Жанжөү модон хүүхэлдэйн толгойн сийлбэрийн залгамжлагчлагчдын нэг. Түүнчлэн тэрбээр улсынхаа нэгдүгээр зэрэглэлийн уран зургийн багш, Шү овогтны гэр бүлийн модон хүүхэлдэйн толгойн сийлбэрийн зургаа дахь үеийн угсаа залгамжлагч. Одоогийн байдлаар Шү Жүчү болон түүний хүү Шү Чян нар Жанжөү хотынхоо хоёрдугаар мэргэжлийн дунд сургуультай хамтран модон хүүхэлдэй залгамжлагчдад зориулсан ажлын өрөө байгуулжээ. Өөрөөр хэлбэл тус сургуулийн багш, сурагчдад тус чадварыг зааж өгөх, өвлүүлэх зорилготой аж. Модон хүүхэлдэйн толгойг урлахдаа нүүрний хувирал, зан төрхийг нарийн буулгадаг байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл