2014 оны "Дэлхийн ДОХ-ын өдөр"-ийн нээлтийн ёслол 30-ны өдөр Бээжинд боллоо. Үндэсний Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн хорооны орлогч дарга Ван Гүөчян нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ: Дундад улс 1985 онд анх ДОХ-оор өвчилсөн хүнийг илрүүлснээс хойш энэ оны 10-р сар болоход ДОХ-оор халдварласан буюу өвчилсөн хүн 497 мянгад хүрч, 154 мянган хүн нас барсан байна гэжээ.

Дох бол бүх дэлхийд нүүрлэж буй олон нийтийн эрүүл мэндийн том асуудал юм. ДОХ-оос сэргийлж, эмчлэх асуудлыг Дундад улс маш их хүндэтгэж, "Халдварт өвчнөөс сэргийлэх хууль", "ДОХ-оос сэргийлэх дүрэм" зэрэг хууль дүрэм боловсруулан тогтоосон юм.

/Эх сурвалж: http://mongol.cri.cn /
