solongonews
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн далай тэнгисийг хянах-Судлах ухаалаг систем туршиж эхэллээ
2019-08-15 11:16
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн далай тэнгисийг хянах-Судлах ухаалаг систем туршиж эхэллээ.

   БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Далай судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд далай тэнгисийг хянах-Судлах ухаалаг систем туршиж эхэлсэн байна.

   Хятадын мэргэжилтнүүд Жэзянь мужийн зэргийн Жоушань хотын ойролцоо ухаалаг хөвдөг систем туршиж байна. Тус системд суурилуулсан мэдрэгчүүд нь усны температур, булингарын түвшнийг хэмжихээс гадна, усан дахь устөрөгчийн ионын агууламжийн хэмжээг харуулдаг байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүд нийтдээ 21 ширхэг ийм ухаалаг систем бүтээсэн бөгөөд Шар тэнгис болон Зүүн Хятадын тэнгист турших юм байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл