Хятадын үндэсний хөнгөн үйлдвэрийн салбарын холбоо сүүлийн өдрүүдэд Хятад улсын хөнгөн үйлдвэрийн 2021 оны эдийн засгийн үйл ажиллагааны тоо баримтыг нийтэлсэн байна. Тоо баримтаас харахад 2021 он гэхэд Хятадын хөнгөн үйлдвэрийн салбарын орлого 22.4 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.4 хувиар нэмэгдэв. 2019 оныхоос 13.1 хувиар нэмэгдэж, 1.4 их наяд юаний ашиг олсон байна. Хөнгөн үйлдвэрийн нийт экспортын хэмжээ 900 тэрбум юань ам.доллар давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар өссөн байна.
2021 оны хөнгөн үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар нэмэгдэж, Хятадын бүх аж үйлдвэрийн салбараас 1.5 пунктээр өндөр байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хөнгөн үйлдвэрийн 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 53 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 57.6 хувь нэмэгдсэн ажээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой сэргэж, дотоодын эрэлт тасралтгүй нэмэгдэн, үнэ ханш сэргэсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр 2021 оны 12-р сарын хөнгөн үйлдвэрийн салбарын ашиг орлого өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувь өссөн үзүүлэлттэй байна.
