Сансрын нисгэгчдийн кабинаас гарах анхны ажиллагаа бүрэн амжилттай болов
2021-07-05 16:39
Сансрын нисгэгчдийн кабинаас гарах анхны ажиллагаа бүрэн амжилттай болов.
Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээгээр Бээжингийн цагаар 2021 оны 07-р сарын 04-ний 14:57 цагт долоон цаг гаруй үргэлжилсэн кабинаас гарах ажиллагаа өрнүүлж, "Шэньжөү 12" сансрын нисгэгчид нягт хамтран ажиллаж, кабинаас гарах үйл ажиллагааны үеэр тавьсан бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэв. Мөн сансрын нисэгчид Лю Бөмин, Тан Хунбө нар Тяньхэ үндсэн бүхээгт аюулгүй, эсэн мэнд буцаж ирэв. Энэ нь Хятад улсын сансрын нисгэгчид сансрын станцын шатанд анх удаа кабинаас амжилттай гарсныг харуулж байна.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
