solongonews
Хятад, Африкийн яармагт 1500 компани оролцсон нь өмнөх удаагийнхаас 70 хувиар нэмэгджээ
2023-07-05 09:40
Хятад, Африкийн яармагт 1500 компани оролцсон нь өмнөх удаагийнхаас 70 хувиар нэмэгджээ.

Хятад, Африкийн эдийн засаг худалдааны гурав дахь удаагийн яармаг 06-р сарын сүүлээр Хунань мужийн Чанша хотод нээгдсэн билээ.

Экспо нь "Хамтын хөгжлийг эрэлхийлж, ирээдүйг хамтран хуваалцъя" уриан дор болж байна. Бенин, Конго, Мадагаскар, Малави, Марокко, Мозамбик, Нигери, Замби зэрэг Африкийн найман улс зочин орноор оролцож, Шандун, Хубэй мужууд сэдэвчилсэн төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Үзэсгэлэнд 1500 компани оролцсон нь өмнөх удаагийнхаас 70 хувиар нэмэгджээ. Үзэсгэлэнд 29 орны 1590 үзмэр тавигдсан нь өмнөх удаагийнхтай харьцуулахад 165.9 хувиар өссөн байлаа. Мөн үеэр 19.1 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны 218 төсөлд гарын үсэг зурж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ жил "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой, мөн Африкт үнэнч, ойр дотно, чин сэтгэлээсээ хандсан бодлогын үзэл баримтлал болон зөв шударга ашиг тусын үзэл баримтлал зэргийг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл