БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл 07-р сард Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 3.27 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувь өссөн байна. Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 14 сар дараалан эерэг өсөлттэй тоон үзүүлэлт гарсан байв.
Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 21.34 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь өссөн байна. Тэдгээрийн дотроос экспорт 11.66 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь өссөн бол импорт 9.68 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.4 хувь нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Хятад улс шинэ зах зээлийг идэвхтэй нээж, олон улсын зах зээл дэх төлөвлөлтөө сайжруулж байна. Хятад улсаас АСЕАН, ЕХ, АНУ болон Японтой хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 3.12 их наяд, 2.96 их наяд, 2.62 их наяд болон 1.37 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.6, 23.4, 28.9 болон 12.6 хувиар тус тус өсөв. Үүний дотор АСЕАН нь Хятад улсын худалдааны нэгдүгээр том түнш болж, Хятад улсын гадаад худалдаанд 14.6 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд Хятад улсаас "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт, экспортын нийт дүн 6 их наяд 300 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувь нэмэгдсэн байна.
Нулимс асгарах Олимп
