solongonews
Хятад улс гадаадын хэвлэл мэдээллийн хараанд 4
2021-03-17 16:29
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд адил бус өнцгөөс Хятад улсыг мэдээлж, дэлхийн хөгжилд зөв энерги түгээж байна.

Испани улсын "La Razón" сонин

Испани улсын "La Razón" сонины 03 дугаар сарын 07-нs хэвлэлдээ Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн “Хятадын эдийн засгийн нийт хэмжээ анх удаа 100 их наяд юаниас давлаа", "Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг байгуулж байна” зэрэг нийтлэлийг орчуулан тавьсан байна. /34-р хуудас/

Мексикийн “Өдөр тутмын сонин /La Jornada/”

Мексикийн “Өдөр тутмын сонин /La Jornada/”-ы 03 дугаар сарын 08-ны хэвлэлдээ мөн Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн “Технологи, инновациас асуух асуулт", "Хятадын гадаад худалдаа 2020 онд гайхалтай амжилт байгуулав” зэрэг нийтлэлийг авсан байна. /09-р хуудас/

"Хоёр чуулган"-ы үеэр “Хятадын Өдөр тутмын сонин” нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд англи, франц, орос, япон, польш, итали, араб зэрэг 12 хэл дээр нийт 750 гаруй мэдээллийн бүтээгдэхүүнийг хангасан бол 40 гаруй улс орны 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 4500 гаруй ширхэг мэдээ цацсан байна. Үүний зэрэгцээ “Хятадын Өдөр тутмын сонин” нь Орос, Египет, Тайланд, Өмнөд Солонгос, Филиппин, Пакистан, Франц, Итали, Испани, Польш, Бразил, Мексик, Өмнөд Африк, Танзани, Сенегал зэрэг 15 орны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж,  нийт 25 сэдэвчилсэн тусгай хуудсыг хэвлүүлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл