solongonews
ӨМӨЗО-ы хамгийн чадварлаг зуун сувилагч болон сувилагчийн даргыг шагнав
2019-05-08 16:27
ӨМӨЗО-ы хамгийн чадварлаг зуун сувилагч болон сувилагчийн даргыг шагнав.

Олон улсын сувилагчийн баярын угтан Өвөр Монголын эмнэлгийн нийгэмлэгээс “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтах ба Олон улсын сувилагчийн баяр-Өвөр Монголын хамгийн чадварлаг сувилагч болон сувилагчийн даргын үйл явдлын мэдүүлэлтийн хурал” өчигдөр Хөххотод болов. Энэ үеэр 2018, 2019 оны хамгийн чадварлаг зуун сувилагч болон сувилагчийн даргыг шагнав.

Өнгөрсөн оны эцэс гэхэд Өвөр Монголд бүртгүүлсэн сувилагчийн тоо 76435 хүрч сувилагчдын мэдлэг боловсрол дээшилсэн байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, асран сувилах ажил иргэдэд илүү ойрхон болсон.

Уг арга хэмжээнд Өвөр Монголын аймаг хотуудын эрүүл мэндийн зөвлөлийн төлөөлөгч, эмнэлгийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ажилтнууд болон шагнал хүртсэн сувилагч, сувилагчийн дарга, Хөххотын эмнэлгүүдийн сувилагчдын төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн оролцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл