Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 04-ний өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Пномпеньд болж буй Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын цуврал уулзалтын хүрээнд Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнатай хүсэлтийн дагуу уулзав.
Хоёр тал Хятад, Сингапурын бүх түвшний стратегийн харилцаа холбоо, нягт хамтын ажиллагаатай байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид ч өндөр дээд түвшний солилцоогоо хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нислэгийг эмх цэгцтэй сэргээж,зорчих явцыг хялбарчлах болно гэдгээ илэрхийлэв.
Мөн хоёр тал Тайваний асуудлаар санал бодлоо солилцсон байна. Ван И Тайваний асуудлын түүхэн байдал болон өнөөгийн байдлыг иж бүрэн тайлбарлаж, Тайваний хоолойн өнөөгийн хурцадмал байдлын хариуцлага Америкийн талд байж, Хятадын талын хариу арга хэмжээ зүй ёсны бөгөөд үндэслэлтэй гэдгийг онцлов. Тайваний асуудал бол Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хамаатай.Энэхүү үндсэн ашиг сонирхлын асуудлаар Хятадад найр таих орон зай байхгүй. Дэлхийн ихэнх улс орнууд ч нэг Хятадын зарчмыг баримтлахын төлөө шударга дуу хоолойгоо тодорхой илэрхийлж байна. Пелосигийн айлчлалын ноцтой, хор хөнөөлтэйг бүх улс орон гүн гүнзгий ойлгож, өндөр сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн хууль бус ганц талын дээрэлхэх явдлыг эрс зогсоож,олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.
Вивиан хэлэхдээ, нэг Хятадын бодлого бол Сингапурын талын тууштай, тодорхой байр суурь бөгөөд Сингапурын тал "Тайванийн тусгаар тогтнол"-ыг ямагт илт эсэргүүцсээр ирсэн бөгөөд Тайваний хоолойгоор энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг хүсэж байна гэжээ.
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзав
2022-08-06 15:40
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзав
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
