solongonews
Ерөнхий сайдын засгийн газрын ажлын тайлангийн таван шинэ онцлох зүйл
2016-03-06 15:44
3 дугаар сарын 5-ны өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан хийв.

- Энэ оны Засгийн газрын ажлын тайлан нь өнгөрсөн жилүүдийнхээс юугаараа ялгаатай бол?

Хятадын Үндэсний Засаг Захиргааны Дээд Сургуулийн профессор, докторын удирдагч багш Шюй Яаотүн арван мянга гаруй үсэгтэй уг ажлын тайланг дүгнэн тайлбарлажээ. 2016 оны Засгийн газрын ажлын тайлангийн шинэ онцлох зүйлийн хувьд Шюй Яаотүн хэлэхдээ: - “13-р 5 жил”-ийн төлөвлөгөө нь энэ оны Засгийн газрын ажлын тайлан өнгөрсөн жилүүдээс ялгагдах хамгийн том онцлог юм гэжээ. Тэрээр мөн гурван их онцлох зүйлийг гаргав.

Нэг. Засгийн газрын ажлын тайлан нь улсын бодит байдлын тайлан бөгөөд засаглалын тайлан юм.

Хоёр. Засгийн газрын ажлын тайлангаар дамжиж үндсэн төрийн бодлогын чиглэлийг гаргаж, нийгмийн хөгжлийн хандлагыг тодорхойлдог.

Гурав. Засгийн газрын ажлын тайлангаас маш бодитой статистикийн мэдээллийг гаргадаг.

Хятадын Үндэсний Засаг Захиргааны Дээд Сургуулийн профессор, докторын удирдагч багш Шюй Яаотүн

Үүнээс гадна өөр ямар онцлох зүйлүүд байна вэ?

Юуны өмнө “Хангалтын талын бүтцийн шинэчлэл” нь энэ жилийн Засгийн газрын ажлын тайлангийн шинэ онцлог цэг болжээ.

Дараа нь “Шинэ эдийн засаг” гэдэг нэрийдэл анх удаагаа Засгийн газрын ажлын тайланд бичигдэж байна. Ерөнхий сайд хэлэхдээ: - Хятад улсын хөгжил нь одоохондоо яг ийм чухал цаг үед оршиж, эрхбиш шинэ хүчийг боловсруулж, “Шинэ эдийн засаг”-ийн хөгжлийг хурдасгах хэрэгтэй байна гэлээ.

Гурав. “Бүтээлч хөгжил нь мөн энэ жилийн Засгийн газрын ажлын тайлангийн өнгөрсөн жилээс ялгагдах нэгэн чухал онцлог юм” гэжээ.

Дөрөв. Ли Кэчян ерөнхий сайд “Хоёр хүүхдийн төрийн бодлого”-д холбогдох туслах бодлогыг үргэлжлүүлэн сайжруулах хэрэгтэй байна гэж онцолжээ.

Тав. Иргэдийн амьжиргааны асуудал нь мөн энэ жилийн засгийн газрын ажлын тайлангийн нэгэн чухал зүйл болжээ. Бохирдолгүй хөгжил нь “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний таван том саналын нэг нь болж байгаагийн хувьд мөн засгийн газрын ажлын тайланд чухалчлагджээ. Тайлан нь шинэ цаг үеийн байдлыг мөрдөж, “Интернэт + Засгийн газрын үйлчилгээ”, ”Хятадад үйлдвэрлэв + интернэт” зэрэг цаг үеийн төлөөлөл болсон шинэ нэр үгсийг оруулсан байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Синь Хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл