Хятад, Японы тэнгисийн асуудлаарх дээд түвшний IX уулзалт 04-р сарын 19, 20-ны өдрүүдэд Японы Сэндай хотноо болж байна.
Хоёр тал хэлэлцүүлгийн механизмын талаарх нэгдсэн хуралдаан, механизмын дагуу улс төр, хууль зүй, тэнгисийн батлан хамгаалалт, тэнгисийн хууль хэрэгжүүлэх, аюулгүй байдал, тэнгисийн эдийн засаг гэсэн дөрвөн салбар хурал хийж, Зүүн тэнгисийн холбогдох асуудлаар санал бодлоо солилцон, тэнгисийн хамтын ажиллагаа өрнүүлэх хэлбэр зэрэг асуудлаар гүнзгий хэлэлцэж байна.
Нэг. Хоёр тал Батлан хамгаалах байгууллагын агаар, тэнгисийн харилцааны механизм бий болгох, эртхэн эхлүүлэх асуудлаар идэвхтэй үр дүнд хүрч, бэлтгэл ажлуудыг түргэтгэхээр тохиролцов.
Хоёр. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн хамгаалалтын алба, Японы Эргийн харуулын алба хоёр талын гарын үсэг зурсан хурлын бичиг баримтын дагуу хууль бусаар хил давуулан худалдах, хууль бусаар хил зөрчүүлэх, мансууруулах бодисын худалдаа, хил дамнасан бусад гэмт хэрэгт цохилт өгөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, мэргэжилтнүүдийг харилцан айлчлуулахаар тохиролцов.
Гуравт. Хятадын Тэнгисийн цагдаагийн газар, Японы Эргийн харуулын алба хоёр орны тэнгисийн хууль хэрэгжүүлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
Дөрөв. Хоёр тал 2018 оны сүүлийн хагас жилд Хятад, Японы тэнгисийн хог хаягдлын асуудлаар хамтран ажиллах мэргэжлийн түвшний II хурал, Хятад, Японы тэнгисийн хог хаягдлын II семинарыг зохион байгуулж, 2018 оны намар тэнгисийн хог хаягдалд хамтарсан шалгалт хийж, тус салбарын хамтын ажиллагаа, судалгаа гүнзгийрүүлэхээр тохиролцов.
Тав. Хоёр тал энэ онд багтаан хоёр орны тэнгисийн зам тээврийн байгууллага "Хятад, Японы тэнгисийн тээврийн бодлогын форум" зохиох төлөвлөгөөг дэмжиж, хөлөг онгоцны аюулгүй байдлын шалгалт, бохирдлоос сэргийлэх зэрэг тэнгисийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр тохиролцов.
Зургаа. Хоёр тал Хятад, Японы тэнгисийн авран туслах хэлэлцээрт эртхэн гарын үсэг зурах асуудлаар тодорхой хэлэлцүүлэг хийв.
Долоо. Хоёр тал загасны аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус салбарыг эрүүл, тогтвортой хөгжүүлэхээр тохиролцов.
Найм. Хоёр тал тэнгисийн геологийн шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах, судалгаа хийх талаар санал бодлоо солилцож, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээшлүүлэхээр тохиролцов.
Ес. Хоёр тал Зүүн тэнгисийн талаар нийтлэг ойлголттой холбоотой асуудлаар харилцан ойлголцол, харилцаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.
Аравт. Хоёр тал энэ оны сүүлийн хагас жилд Хятад улсад Хятад, Японы тэнгисийн асуудлаарх дээд түвшний уулзалт хийхээр зарчмын хувьд тохиролцсон байна.
Хятад, Япон тэнгисийн асуудлаар дээд түвшний уулзалт болж байна
2018-04-20 20:12
Хятад, Япон тэнгисийн асуудлаар дээд түвшний уулзалт болж байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
