solongonews
Хятад хүмүүсийн сэтгэлд шингэсэн хөдөлмөрч чанар
2018-10-02 21:13
Хэдэн жилийн өмнө Бразилын нэг оюутан Бээжинд хятад найзтайгаа уулзахаар иржээ. Найз нь ажил тараагүй байсан болохоор түүнийг ажил дээрээ хүлээлгэсэн аж.

Тэгээд оройн хоолонд орохдоо хоёр залуу харилцан улс орныхоо тухай сэтгэгдлээ ярихад, Хятадад анх ирж буй Бразилын оюутан: "Танай хятад хүмүүс ажилсаг юм аа, оройн 18:00 цаг болчихсон байхад ажил тардаггүй" гэжээ.

Харин “Эдийн засагч” сэтгүүлийн нэгэн өгүүлэлд Германд сурсан Хятад оюутан Германы тухай сэтгэгдлээсээ хуваалцахдаа, "Германчууд дэндүү залхуу" гэжээ. Энэ үгийг сонссон хүмүүс бүгд л гайхах байх, учир нь Германчууд бол өрнөдийн хамгийн ажилсаг хүмүүс гэдгээрээ алдартай   юм.

Ажилсаг байх нь Хятад хүмүүсийн хувьд хачирхалтай зүйл биш. Тэд хар багаасаа аав ээж, өвөө эмээгийнхээ амнаас "сайн сур, сайн ажилла" гэдэг үгийг сонсож өссөн. Тариалах соёлд суурилсан Хятадын уламжлалт зан иргэншилд, "Ажил урагштай байх эсэх нь хичээсэн, хичээхгүйтэй шууд холбоотой", "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Шаргуу хичээл зүтгэл дутууг нөхнө” гэх зэргээр өсвөр үеийнхээ сургаж хүмүүжүүлдэг. Орчин үеийн Хятад уран зохиолын үндэслэгч, их зохиолч Лү Шүнь: "Төрөлхийн авьяас билэгтэн гэж үгүй, хүмүүсийн кофе уух цагаар ажлаа хийж би өнөөдөрт хүрсэн" гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Хятадын олонх гэр бүл идэж уух, өмсөж зүүхдээ санаа зовохгүй болсон бол, эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд сурах, соёл мэдлэг хүртэхэд анхаарлаа төвлөрүүлж хүчээ шавхдаг болсон оо.

Өнгөрсөн 40 жил Хятад улс олныг гайхшруулсан амжилтад хүрсэн нь Хятадын удирдагчид өөрчлөлт нээлтийн бодлогыг шийдэмгий хэрэгжүүлсэнтэй холбоотой бөгөөд Хятадын ард түмний хөдөлмөр зүтгэлтэй ч холбоотой юм. Тэд шаргуу хичээл зүтгэлээрээ гэр бүл, цаашлаад нийгмийн амьдралаа өөрчлөн, улс орноо хөгжүүлж чадсан. Энэ нь сайн зохиол, сайн найруулагч, сайн жүжигчин бүрдэж л байж сайн жүжгийг бүтээдэг, аль нэг нь дутаж болдоггүйтэй   адилхан юм.

Хятад улс хилийн чанадад хөрөнгө оруулж, төсөл ажиллуулахдаа тухай орны иргэн бус, дандаа хятад ажилтнуудаа ажиллуулдаг хэмээн гадаадын зарим хэвлэл шүүмжилдэг. Үүний зөв бурууг тогтоохоос өмнө цааш нь байгаа гүн учир шалтгааныг нь тэд ерөөсөө ухдаггүй юм. Яагаад хятад хүмүүсийг ажиллуулах дуртай байдаг юм? Хятад хүмүүс яагаад ажлыг тогтсон цагт нь чанартай хийж чаддаг юм? Хал зовлон дааж, хичээж зүтгэж чаддаг нь Хятадын жирийн иргэдийн сэтгэлд хатангиршсан зан чанар болов уу!

Зүтгэл чармайлга нь хэн нэгэн, аль нэг салбар гэж ялгадаггүй юм. Засгийн газрын албан ажилтнууд ч маш ажилсаг байдаг. Мэдээж Хятадын албан хаагчид бүгд ажлын төлөө зүтгэдэг гэж хэлж чадахгүй ч олонх нь ажилсаг байдаг. Засгийн газар нь хир зэрэг ажиллаж байгааг иргэд нь өөрсдөө   үнэлдэг. “Рейтер” агентлагийн нийтэлсэн" 2018 оны улс орнуудын иргэдийн засгийн   газартаа хүлээлгэх итгэлийн тухай санал асуулгын тайлан”-д, Хятадын иргэдийн засгийн газартаа хүлээлгэж буй итгэл 84 хувьд хүрсэн бол, дээд боловсрол хүртсэн, өндөр орлоготой хүмүүсийн засгийн газартаа хүлээлгэх итгэл нь бүр ч 89 хувьд хүрч, дэлхийд тэргүүлсэн байна.

Энэ итгэл нь тэдгээр байнга ажилд дуудагддаг, 24 цагаар ажлын тушаал хүлээдэг, за мөн амралт чөлөөгүй ажилладаг хүмүүстэй шууд холбоотой. Ажилдаа иймэрхүү маш хариуцлагатай хандахыг яаж ойлгох уу? Жирийн иргэдийн хувьд шаргуу хичээл зүтгэл нь гэр бүл, цаашлаад улс үндэстний төлөө ч байж болох юм. Хятад улс сүүлийн 40 жилийн хүчин чармайлтаар дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болж, дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн систем, хамгийн том авто машины зах зээл, цахим худалдааны тэргүүний зах зээлтэй болсон нь ажилч хөдөлмөрч иргэн нэг бүртэй холбоотой юм.

Өнөөдөр Хятад улс нэгэнт тусгай хууль боловсруулан хэрэгжүүлж, иргэдийн амрах эрхийг баталгаажуулж байна. Хятад улс өндөр хөгжилтэй нийгэмд шилжин орсон ч хэдэн мянган жилийн тэртээгээс тасалдуулалгүй уламжилж ирсэн“ажилсаг" чанар гээгдээгүй юм. Тийм биш болсон бол Хятадын иргэдийн урагш тэмүүлэх итгэл үнэмшил, хүсэл зорилго аль хэзээ нь алга болсон байж таарна.

Зохиогч: Н.Пүрэвжав
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл