solongonews
Хятад ДЭМБ-д нэмж 30 сая ам.доллар хандивлана
2020-04-24 10:31
Хятад ДЭМБ-д нэмж 30 сая ам.доллар хандивлана.

БНХАУ COVID-19-тэй тэмцэх ажилд туслахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) нэмж 30 сая ам.доллар /83.5 тэрбум төгрөг/ хандивлана гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдээллээ. 

Хятад гуравдугаар сарын 11-нд 20 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлаад байсан ба Хуа Чүнь-Инны хэлснээр энэхүү хандив нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хэрэглэгдэх юм.

НҮБ-аас хэрэв хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхгүй бол халдварын хоёр дахь давлагаа эргэн хөгжингүй орнуудыг нөмөрнө гэж анхааруулаад байсан.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “COVID-19” цар тахал дэгдсэн энэ үед үүргээ сайн биелүүлж, шинжлэх ухаанд тулгуурласан, шударга байр суурийг баримталж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, халдвар тархсан улс орнуудад тусламж үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл