3D зургийн тосгон
2017-03-28 10:25
Гайхамшигт 3D зургийн тосгон

Жян Ши мужийн зүүн хойд хэсэгт байрлах Шан Рао шяний Зао Төү суурингийн Сан Лянь тосгон хол ойрынхондоо танигдаад байгаа юм. Уран бүтээлчид тухайн газрын иргэдийн орон сууцыг зургийн дэвсгэр болгож орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт соёл, орчин үеийн тариачны ахуй амьдралыг 3D зургаар урлан бүтээжээ. Уран бүтээлчид 25 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 20 гаруй өдрийн хугацаанд бүх ажлыг дуусгасан байна. Тосгон одоогоор гадаад дотоодын жуулчдын анхаарлын төв болж, олон жуулчид зураг даран дурдатгал үлдээж байгаа аж.





Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
