solongonews
Өвөр Монголын Уран зургийн 70 жилийн дээд төвшний форум Хөххотноо
2017-08-24 11:31
“Өвөр Монголын уран зургийн 70 жил” сэдвээр гол болгосон “Өвөр Монголын уран зургийн 70 жилийн дээд төвшний форум” 8 дугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнө Хөххотноо боллоо.

    Энэ удаагийн форум нь Өвөр Монголын Үндэстний уран зургийн онолын бүтээн байгуулалтыг дээшлүүлж, эрдэм шинжилгээний судалгаа болон уран зургийн шүүмжийг идэвхжүүлэн тал нутгийн онцлогтой Хятад улсын хэв суртлыг бий болгох, үндэстний соёлын том бүсийг байгуулах, үндэстний бүс нутгийн уран зургийн хөгжлийг ахиулан тэргүүний уран зургийн онолын тавцанг бий болгох зорилт тавьсан байна. 70 жилийн туршид хэдэн үеийн уран зурагчид болон Өвөр Монголын уран зургийн зурагчдаар төлөөлүүлсэн “Тал нутгийн зургийн урсгал” баталгаажин хөгжив. Өвөр Монголын зурагчдын тал нутгийн соёл, үндэстний үзэл санаан дахь зорилт, ойлголт нь илэрхий ижилсэх хандлагатай болсон байна. Тэдний зорилт өнөө цагийн Өвөр Монгол, тэрчлэн улс даяарын уран зурагчдын хамтын зорилт юм.

Тус удаагийн форумаар дамжин 70 жилийн турших Өвөр Монголын уран зургийн хөгжлийн явцыг эргэцүүлэх ба хураангуйлж, Өвөр Монголын Үндэстний уран зургийг цаашид улам хөгжүүлж, бүс нутаг, үндэстний онцлогтой уран зургийг зохион бүтээх систем бий болгох чухал онолын удирдлагаар хангана. Үндэстний соёлын үнэ өртгийн нэмэгдэхийг дагалдаад Өвөр Монголын уран зургийн бүтээл, уран зургийн онол нь үндэстний онцлог болон элбэг баялаг чанараар урд өмнө гараагүйгээр хөгжиж Өвөр Монголын уран зургийн хөгжилд маш чухал түүхийн ач холбогдол ба удирдлага болсон байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл