Хятад улсын Эрээн хотын Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагаа форум 08-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэ удаагийн хурлын гол сэдэв нь “Бүс ба замын бүтээн байгуулалтыг ахиулж, хөгжлийн орон зайг нээлттэй өргөжүүлэх” явдал болно. Арга хэмжээ нь таван өдрийн үргэлжлэх юм.
Хурлын арга хэмжээний үеэр нээлтийн ёслол, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн яармагийн нээлтийн ёслол, Хятад, Монгол, Оросын Засгийн газар хоорондын болон Үйлдвэр худалдааны салбарын орон нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форм, Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны орны дугуй ширээний хурал, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум болон Монгол, Оросын урлагийн тоглолтыг зохион байгуулах болно. Мөн төслийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах буюу хэлэлцсэн үр дүнгийн тухай хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах юм.
Форумд Хятад, Монгол, Оросын албаны 180 гаруй төлөөлөгч, форумын танилцуулгын хурлын 340 төлөөлөгч оролцох бол Хятад, Монгол, Оросын эх газар, агаарын замын дагуу байрлах газар нутгийн Засгийн газар хоорондын болон Үйлдвэр худалдааны хүрээнд хил дамнасан аж ахуйн хамтын ажиллагааны бүс, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг олон талаар хамтын ойлголттой болж, хуралд оролцсон худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгж хоорондын олон талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах болно.
2017 оныг болтол энэхүү хурал нь 9 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулагдаж, нийт гарын үсэг зурсан төсөл 161-д хүрч, гэрээ хэлэлцээрийн хөрөнгийн нийт хэмжээ 65 тэрбум юаньд хүрсэн байна.
