Бээжингийн цагаар 05-р сарын 02-ны 10 цаг 30 минутад ОУВС "Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-гаа нийтэллээ.
Тайланд тэмдэглэхдээ: Өнөөгийн дэлхийн санхүүгийн орчин хумигдаж, өндөр инфляц, Америк, Европын банк санхүүгийн хямрал эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг хүчтэй сэргэсэн нь Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засагт асар их түлхэц өгч байна. Хятад, Энэтхэг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 2022 онд 3.8 хувиар дайчилж байсан бол 2023 онд энэхүү тоо 4.6%-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь энэ онд Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 70 орчим хувьд хүрч, тус бүс нутгийн хэмжээнд Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нэгдүгээрт бичигдэнэ гэсэн үг юм гэж хэллээ.
