
Туркийн Соёл аялал жуулчлалын яам нийслэл Анкара дахь Анатолийн музейд алдагдсан соёлын үнэт дурсгалын хоёр эд зүйлийг 11-р сарын 25-нд Хятад улсад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Эл хоёр үнэт дурсгалыг олон жилийн өмнө гадаадын нэг эмэгтэй Хонконгоос худалдаж авсан бөгөөд тэрээр Туркийн Мугла мужийн Фетхие амралтын газарт авч очсон байна. Энэ эмэгтэйг 2018 оны 12-р сард нас барахад нь түүний хүүхдүүд үнэт дурсгалыг эх оронд нь буцаахаар Туркийн Засгийн газарт өргөдөл дэвшүүлсэн байв.
Хятадын үндэсний соёлын дурсгалын газрын шинжилгээний дагуу хоёр үнэт дурсгал нь 1000 гаруй жилийн түүхтэй Хятадын Тан гүрний үеийн чулуун агуйн ханын зураг болон умард гүрний сүүлчээс Сүй гүрний үеийн оршуулгын шавар баримал болохыг тогтоосон юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын олон тооны соёлын үнэт дурсгал эх орондоо буцаж ирсэн юм. Хятадын үндэсний соёлын дурсгалын газрын статистик мэдээгээр Хятад улс хууль сахиулах хамтын ажиллагаа, шүүх ажиллагаа, хандив, цуглуулга зэрэг арга замаар хилийн чанадад алдагдсан 150 мянга гаруй соёлын дурсгалыг амжилттай буцаан авчирсан юм.
