Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 31-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 19 босон бөгөөд бүр гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол болно. Үүнд Гуандүн мужид 6, Юүньнань мужид 4, Шанхай хотод 3, Тяньжинь хотод 2, Бээжин хотод 1, Жэжян мужид 1, Фүжянь мужид 1, Гуанши мужид 1 тохиолдол бүртгэгджээ.
08-р сарын 31-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1022 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 3 хүн бүртгэгджээ) байна. Нийт 89240 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94898 болж, сэжигтэй тохиолдол 3 байна. Нийт ойр хавьталтай 1163705 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 20123 байна.
