solongonews
Төв, Зүүн Европын 13 оронтой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав
2017-06-06 11:40
”Сүүлийн жилүүдэд Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодитоор ахиж, одоогоор Хятад улс Төв, Зүүн Европын 13 оронтой ”Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааг ахиулах баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй өргөжөөд байна гэж Худалдааны яамнаас мэдээлсэн байна.

     Мөн өдөр Худалдааны яамны хуралдуулсан "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг"-ийн тусгай сэдэвт хэвлэлийн бага хуралд, Худалдааны яамны Европын хэлтсийн дарга Жөү Шяоянь:

- Хятад-Төв, Зүүн Европын орнуудын худалдаа тогтвортой хөгжиж, 2016 онд хоёр талын экспорт, импорт 58 тэрбум 700 сая ам.долларт хүрэв. Хятад, Европын худалдаанд эзлэх хоёр талын хэмжээ үргэлжлэн өссөөр байна гэж хэлсэн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Нинбө хотод хоёр удаа болсон Хятад-Төв, Зүүн Европын орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын яармаг нь хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал индэр болов. Энэ нь мөн Нинбө хотоос "Нэг бүс нэг зам" санаачилгатай холбогдуулан бүрдүүлсэн гурван том нээлттэй индрийн нэг юм. Энэ оны 6-р сарын 8-12-нд Нинбө хотод гурав дахь яармаг болох юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл