ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 1-ний өдөр Ардын Их Хурлын ордонд Хятадын Гоминдан намын дарга Хун Шиүжүтэй уулзжээ. Юй Жэншэн хэлэхдээ: - ХКН болон Гоминдан нам Хятадын үндэстнүүдийн ашиг сонирхол, хоёр эргийн ахан дүүсийн аз жаргалыг хамгаалж, хүчир бэрхшээл, харш саадыг ялан давж, хоёр эргийн эдийн засаг тэрчлэн олон салбарын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энх тайван хөгжлийг хамгаалах хэрэгтэй. Үүний тулд доор дурдсан хэдэн зүйлийг баримтлах хэрэгтэй.
Нэг. Улс төрийн зөв байр суурийг баримталж, нэг Хятадын улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй.
Хоёр. "Тайванийг тусгаар тогтнуулах" болон түүний хагалан бутаргах үйл ажиллагааг эрс эсэргүүцэх хэрэгтэй.
Гурав. Ардын амьжиргааг сайжруулж, хоёр эргийн ахан дүүсийн аз жаргалыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Хун Шиүжү хэлэхдээ: - Гоминдан нам ХКН-тай хамтдаа түүхэн үүрэг хариуцлагыг үүрч, "92 оны хамтын ойлголт"-ын улс төрийн үндэс суурийг гүнзгийрүүлж, хоёр эргийн олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг нааштайгаар гүнзгийрүүлж, хоёр эргийн ард түмэнд аз жаргал хүртээх ёстой гэжээ.
