solongonews
Хараа, сонсголын үнэ төлбөргүй оношилгоо хийж байна
2019-05-22 10:55
Хараа, сонсголын үнэ төлбөргүй оношилгоо хийж байна.

Хятадын Хүүхэд ба өсвөр үеийнхний сан болон Хятадын Ардын чөлөөлөх цэргийн ерөнхий эмнэлэг хамтран Гансү мужийн Динши хотын Жаншянь дахь амьдрал ядуу буурай айл өрхүүдийн нүд, чихний асуудалтай өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хараа, сонсголын оношилгоо хийх үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Хагалгаанд орох эрүүл мэндийн шаардлага хангасан хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх юм байна.

Хүүхдийн нүд, чихний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний илүү чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүд, чихний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт илрүүлэн эмчлэх хэрэгтэй юм. Иймээс хүүхэд бүрийн нүдний хараа, чихний сонсголыг шалгаж, хараа муутай, сул хараатай, сонсгол муутай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь хүүхдийн  цаашдын сул хараа, дүлийрэх буюу сохрохоос сэргийлэхэд зайлшгүй чухал байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл