solongonews
Нэмэлт сонгууль аравдугаар сарын 22, 23-ны өдөр болно
2016-10-20 10:13
Сонгуулийн тухай хуульд тойргийн сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол тухайн хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахаар заасан байдаг.

Сонгуулийн тухай хуульд тойргийн сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол тухайн хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахаар заасан байдаг.  Энэ асуудлаар урд шөнө Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан ирц хүрээгүй хороодод зөвлөмж хүргүүлжээ.

Ингэхдээ сонгогчийн санал 50 хувьд хүрээгүй тойрогт нэмэлт санал хураалт явуулах бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор хэрэгжүүлэх үүрэг өгчээ.

Тэгэхээр өнөөдрөөс эхлэн тооцож, аравдугаар сарын 22, 23-ны аль нэг амралтын өдөр зохион байгуулахыг зөвлөсөн байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл