“Хятад орныг танин мэдэхгүй” Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал соёлын ажиллагаа - Спортын солилцооны ажиллагаа ба Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хэ Бэй мужийн соёл жуулчлалын танилцуулгын хурал, амтат идээний зүйлсийн танилцуулгын үйл ажиллагаа 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатарт болов.

Спортын солилцооны үйл ажиллагаад Өвөр Монголын бие чийрэгжүүлэх спортын нийгэмлэгийн холбогдох хариуцлагатай албаныхан “Олон улсын бие чийрэгжүүлэх спортын холбоот хуралд орох эрмэлзлийг зөвшөөрөх тухай захидал”-ыг уншин нийтэлж дамжуулан бэлэглэв. Тус захидалд олон улсын бие чийрэгжүүлэх спортын холбоот хурал нь Монгол Улсын бие чийрэгжүүлэх спортын нийгэмлэгийн тус холбоот хуралд оролцохыг зөвшөөрч, Монгол Улс энэхүү холбоот хуралд орсон 100 дахь гишүүн болсныг харуулж байна. Тус удаагийн спортын солилцооны ажиллагаа нь мөн Хятад, Монголын волейболын тэмцээн хийхийн зэрэгцээ Хятад, Монголын бие чийрэгжүүлэх спортын ажлын солилцооны ярилцах хурал хийв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон ба Хэ Бэй мужийн соёл жуулчлалын танилцуулах хурал дээр Хятад, Монгол хоёр тал хоёр улсын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжлийн хамтын үр бүтээл, ирээдүйн соёл жуулчлалын хамтын ажиллагааны тухай ярилцсан байна. Сүүлийн жилийн турш Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Бүс ба зам” болон “Хятад, Монгол, Оросын эдийн загийн коридор”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын зөвшилцөл болон соёл жуулчлалын солилцоог идэвхтэй ахиулж амжилт олов. “Түмэн газрын цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалын холбооны тогтоц, Хятад, Монгол, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурлын дүрэм болон “Түмэн газрын цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалын брэндийн нээн хөгжүүлэлт нь Хятад, Монголын аялал жуулчлалын солилцооны цар хүрээг үргэлжлэн өргөжүүлж, Өвөр Монгол орон нэгэнт Монгол Улсын жуулчдыг хүлээн авах Хятад улсын чухал орон болсон байна. Жуулчлал нь нэгэнт Хятад, Монголын ард түмний ойлголцлоо нэмэгдүүлж нөхөрлөлөө зузаатгах чухал ачаалбар болов.
Танилцуулах хурал дээр бас Өвөр Монголын зочдын буудал болон Монгол Улсын Нофоте олон улсын хэлхээ буудал, Өвөр Монголын Жүн Шинь олон улсын жуулчлалын хорооны хязгаарлагдмал компани болон Монгол Улсын Дэлхийн жуулчлалын хорооны хязгаарлагдмал компани, Эрээн хотын олон улсын жуулчлалын хорооны хязгаарлагдмал компани, Монгол Улсын алсын аялал олон улсын жуулчлалын хязгаарлагдмал компани тус тус нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна .
