Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний Статистикийн газрын тоо бүртгэлээс үзвэл, 2017 оны эцэст, Хятадын хот суурины хүн ам 813 сая 470 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны эцсээс 20 сая 490 мянган хүн нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин хот суурины хүн ам нь нийт хүн амын 58.52 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны эцсээс 1.17 нэгжээр нэмэгдсэн байна.
Үндэсний Статистикийн газрын орлогч дарга Мао Ю фэн хэлэхдээ, хотжилтын хөгжил нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулан, нөөцийн зүй зохистой хуваарилалтыг ахиулах төдийгүй эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, олон нийтийн хүртээл болсон үйлчилгээний түвшинг сайжруулахад тустай юм гэжээ.

Хятадын оршин суугч хүн амын хотжилтын түвшин хөгжсөн орны 80 хувийн дундаж түвшнөөс илт зөрөөтэй байна, энэ нь хотжилтын асар их боломж нь эдийн засгийн хөгжилд үргэлжлэн шинэ хүчин сэлбэх орон зай байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Бээжин их сургуулийн эдийн засгийн бодлого судлалын хүрээлэнгийн захирал Чэнь Юй-юй хэлэхдээ: хотжилтын түвшин дээшлэх нь технологийн дэвшил, үр ашгийн дээшлэлтэд эерэг үр нөлөө үзүүлэх төдийгүй үйлдвэрлэлийн болон хэрэглээний чанартай үйлчилгээний өсөлтийг эрчтэй дайчилж, багтаамжтай, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг биелүүлж чадна. Иймээс олон улсын туршлагаас суралцан, эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрчлөлт, хүн тутмын дундаж орлогын нэмэгдлийг бий болгосон хотжилтын замаар замнах ёстой гэжээ.
