
Хятад, Монгол, Оросын "Түмэн газрын цайны зам"-ын хотын дарга нарын чуулга уулзалт 27-нд "Хятадын хар цайны нутаг" гэгдсэн Хунань мужийн Аньхуа шяньд нээгдэв. Хятад, Монгол, Орос, Беларусь зэрэг орны цайны зам дагуу 100 гаруй хотын захиргааны төлөөлөл, мэргэжилтэн судлаачид, аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд хуран цугларч, шинэ эриний "Түмэн газрын цайны зам"-ын хөгжлийн замналын тухай зөвшилцжээ.
Чуулга уулзалт "Нээлттэй, инновац-Түмэн газрын цайны замын шинэ эрин үеийг нээе" уриан дор болж, төлөөлөгчид шинэ үеийн үүрэг хариуцлагын талаар ярилцан, цайны зам, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх талаар шинэ үзэл бодол, санал санаачилга дэвшүүллээ.

"Түмэн газрын цайны зам" бол Торгоны зам буурах үед орсны дараа XVII зууны сүүлчээс XIX зуунд Евро-Азийн эх газарт хөгжиж эхэлсэн цайны худалдаагаар гол болгосон олон улсын худалдааны зам юм. Тус зам Хятад, Монгол, Орос, Төв Азийн орнуудыг холбосон, гол зам нь 14 мянга гаруй километр урт зам юм.
