solongonews
Хятадын ногоон хөгжлийн арга хэмжээ нь бөмбөрцгийн эрүүл мэндийг сэргээхэд тусална
2021-04-22 20:44
Хятадын ногоон хөгжлийн арга хэмжээ нь бөмбөрцгийн эрүүл мэндийг сэргээхэд тусална.

        Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бол  52 дахь Эх дэлхийн өдөр. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Экосистем ба биологийн олон янз байдлын төслийн Африкийн зохицуулагч Левис Каважи Кени улсын Найроби дэх Синьхуа агентлагийн сурвалжлагчтай хийсэн онцгой ярилцлагадаа Хятад улс ногоон хөгжлийн үзэл баримтлал, хүн ба байгалийн эв нэгдэлтэй хөгжлийн онолыг баримталж, цуврал арга хэмжээг авсан нь сайшаалтай бөгөөд бөмбөрцгийн эрүүл мэндийг сэргээхэд туслах болно гэж хэллээ.
        Каважи:

- Манай гараг одоогоор уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдол гэсэн гурван том хямралтай нүүр тулаад байна. Хүн төрөлхтөн байгальтай харьцах харьцаагаа аль болох хурдан өөрчилж, эрүүл гарагийг сэргээхэд хамтран ажиллах ёстой. Энэ үйл явцад Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж байна.
    Дэлхийгээ хамгаалах нь сонголт биш, харин зайлшгүй сонголт, Хятад бол дэлхийн хямралыг зохицуулах чухал улс юм. "Хятад улс  бөмбөрцгийн эрүүл мэндийг сэргээхэд асар их эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж тэр үзэж буйгаа илэрхийллээ. 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл