solongonews
Руандад туслах Хятад улсын (Өвөр Монгол) 21-р ээлжийн эмнэлгийн баг хөдлөв
2020-12-14 16:50
Руандад туслах Хятад улсын (Өвөр Монгол) 21-р ээлжийн эмнэлгийн баг хөдлөв.

Руандад туслах Хятад улсын (Өвөр Монгол) 21-р ээлжийн эмнэлгийн багийн үдэлтийн ёслол энэ сарын 12-нд Хөххотод болов. Тус эмнэлгийн баг 12-р сарын 13-ны өдөр Руанда руу нэг жилийн хугацаатай гадаадад тусламж үзүүлэх үүргийн томилолтоор хөдлөв. ӨМӨЗО-ы Эрүүл Мэндийн Хорооны дарга Сюй Хунжи үдэх ёслолд оролцож, гадаадын тусламжийн эмнэлгийн багт туг гардуулав.

Гадаадад тусламж үзүүлэх хугацаанд эмнэлгийн баг тухайн орон нутгийн нөхцөлийн дагуу ажиллаж, Хятадын засгийн газрын тусламжтайгаар барьсан Масака эмнэлэг,  Жибэньгү эмнэлэгт ажиллаж, тухайн газрын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болно. Мөн ЭСЯ, Эдийн засаг, худалдааны албаны удирдлага дор тухайн орон нутгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд оролцох болно. Эмнэлгийн баг нь Руанда дахь Хятадын элчин сайдын яам, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтнууд, гадаадад байгаа хятадуудад шаардлагатай цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах зэрэг эмчилгээний талаар зөвлөгөө өгөх болно, мөн хамгаалалтын материал, Хятадын уламжлалт анагаах ухааны талаарх үйлчилгээ үзүүлж, шинжлэх ухааны олон нийтийн мэдлэг боловсрол, урьдчилан сэргийлэх, хянах сурталчилгааны ажлууд зэргийг гүйцэтгэнэ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл