solongonews
Ван И ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Борреллтэй утсаар ярив
2023-08-07 10:12
Ван И ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Борреллтэй утсаар ярив

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И 08-р сарын 06-ны өдөр Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Хосе Борреллтэй утсаар ярилцлаа.

Хосе Боррелл, Хятад улсад сүүлийн өдрүүдэд аадар бороо, үер усны гамшиг тохиолдсонд сэтгэл зовинож буйгаа илэрхийлж, Европын тал Хятадтай сайн харилцаа тогтоохыг баримталж ирсэн. Европын Холбооны "Дэлхийн гарц" төлөвлөгөө , Хятадын "Бүс ба зам" санаачилгатай сөргөлдөхгүй, харин ч харилцан нөхөх боломжтой дэлхийн хөгжлийг дэмжих зорилготой хоёр төсөл гэж онцолжээ. Тэрбээр:

-  Хятадад айлчилж, Хятадын талтай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлж, энэ онд болох Европын Холбоо-Хятадын удирдагчдын уулзалтад хамт бэлтгэж, хоёр талын харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.

Ван И:

- Хятад, Европын харилцааг Хятад улс нааштай ахиулж ирсэн. Мөн энэ онд зохион байгуулах Хятад, Европын холбооны удирдагчдын уулзалтыг чухалчилж  байна. Энэхүү уулзалт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Хоёр тал механизмын шинжтэй олон яриа хэлэлцээ хийж, цар тахлаас сүүлийн гурван жилд тасалдсан хоёр талын харилцааг сэргээж, Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүч өгч, түлхэц үзүүлэх ёстой. Дээд комиссар Хосе Боррелл таныг энэ намар Хятад улсад айлчилж, удирдагчдын уулзалтын улс төрийн бэлтгэл ажлын талаар өргөн хүрээний, гүнзгий солилцоо хийхийг Хятад улс сайшааж байна гэж илэрхийллээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл