Монголчууд нар мандахын үед өрхөө сөхдөг. Өрх сөхсөөр монгол гэрт гэрэл гэгээ тусч өвч гийдэг сэн.
Хүн бичиг соёлтой, өргөн мэдлэгтэй болж, билиг ухаан цоордог учир сурган хүмүүжил бол хүнийг соён гэгээрүүлэх “өрх” байж таарна.
Дорж гуайн өөрийн суралцсан ба хүнийг сургасан нэг нас тухайн үеийн үндэстний сурган хүмүүжлийн хураангуй дүр гэлтэй.

1936 онд Баарин баруун хошууны нэгэн малчин айлд төрсөн Дорж 9 настайгаасаа сургууль соёлын мөр хөөж, 1952 онд Линдүн дэх Багшийн сургууль Баарин зүүн хошуунд байгуулагдах үед тус сургуулийн хамгийн анхны сурагч болжээ. 1955 онд 19 настайдаа сургуулиа дүүргэж, баруун орны сурган хүмүүжлийн мэргэжилтэн дутмаг байх нөхцөл байдалд төрийн бодлогын урилгаар одоогийн Ордос хотын Отог хошууны цорын ганц бага сургуульд багшлах болж, 1989 онд гавьяаны амралтаа авах болтлоо соёл сурган хүмүүжлийн үйл хэрэгт хүчээ өргөн явжээ.
Тэрээр хэл, тоо, дуу, зураг, тамир зэрэг бүх төрлийн хичээлийг зааж байсан гэдэг. Тухайн үед эдийн засаг зэрэг олон талын нөхцөл муу байсан тул ихэнх сургууль нэг ангид хоёр анги хичээллэдэг, нэг багш хэдэн ангийн бүх хичээлийг зааж байсан. Энэ нь одоо бодоход санаанд ч оромгүй явдал.

ӨМӨЗО байгуулагдахаас өмнө Өвөр Монголын 90 хувиас дээших хүн ам соёл боловсролгүй байж, сургуулийн насны хүүхдийн сургуульд орох хэмжээ 19 хувь хүрэхгүй байжээ. Үүнд үндэстний цөөнхийн сургуулийн насны хүүхдийн сургуульд орох хэмжээ 17.2 хувь байв. Тэр үеийн Өвөр Монгол их сургууль гэж байхгүй, зөвхөн 6 дунд зэргийн мэргэжлийн /коллеж/ сургууль, 16 дунд сургууль байжээ. Бүх төрлийн сургуульд суугаа сурагчийн ерөнхий тоо бүх хүн амын 3 хувь ч хүрэхгүй байлаа. 70 жилийн дотор Өвөр Монголын сурган хүмүүжлийн үйлс сургуулийн наснаас өмнөх сурган хүмүүжлээс дээд зэргийн сурган хүмүүжил, энгийн сурган хүмүүжил, ажил мэргэжлийн сурган хүмүүжил, насанд хүрэгсдийн сурган хүмүүжил зэрэг бүрэн болж, орон нутаг, үндэстний онцлогтой сурган хүмүүжлийн систем болон бүрэлдэв.
2004 онд Хятад улсаас “хоёрыг хэлтрүүлж нэгийг нөхөх” төрийн бодлогыг дурдаж, Шиньжяны дараа энэхүү төрийн бодлогыг өргөн хэмжээгээр хэрэгжүүлсэн орон болж, Өвөр Монголын хот хөдөөгийн албан журмын сурган хүмүүжлийн шатан дахь 25.97 мянган сурагчийг “хоёрыг хэлтрүүлэх” төрийн бодлогод хамруулжээ.

Дээд зэргийн сурган хүмүүжил олон түмэнч шатанд орж, чанар чансаа тогтуун дээшлэн, 2007 оны сүүлч болтол 36 их дээд сургууль байгуулагдаж, 1978 оныхоос 27 нэмэгдэж, сургуульд суралцаж байгаа оюутан 283.8 мянган, 1978 оныхоос 21.5 дахин нэмэгдэн, үүнээс сургуульд сурч байгаа монгол оюутны тоо 69.9 мянгад хүрч, 27 дахин нэмэгдэв.
Сүүлийн жилээс үндэстний сурган хүмүүжлийн систем тасралтгүй төгөлдөржиж, үндэстний цөөнхийн сурган хүмүүжил хүртэх хүрээ хэмжээ, хөгжлийн хэмжээ түүхийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Одоогоор Өвөр Монголын хэмжээнд үндэстний дунд бага сургууль 520, сургуульд суралцаж байгаа сурагч 354.9 мянга бий.
2016 оны 11 дүгээр сард ӨЗО-оос “ӨМӨЗО-ны үндэстний сурган хүмүүжлийн дүрэм”-ийг нийтлэн хэрэгжүүлж, үндэстний сурган хүмүүжлийн шинжлэх ухаанч хөгжилд нэг алхам хууль дүрмийн баталгаа хангав. “Албан журмын сурган хүмүүжлийн монгол, хятад хос хэлний хичээлийн шатан дахь сургуулийн байгалийн шинжлэх ухааны сургалтын чанар чансааг дээшлүүлэх төлөвлөгөө”-г бүх талаар эхлүүлж, суурийг батжуулахаас эхлэн, “үндэстний сургууль ба үндэстний үг хэлээр хичээллэх сургуулийн стандарт бүтээн байгуулалтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэн, 40 үндэстний дунд бага сургуулийн стандарт бүтээн байгуулалтын төслийг төлөвлөж, 430 сая юанийн хөрөнгө оруулав. Үүний хамт ядуу хоцронгуй хошуу шяний сурагчдад шилдэг сурган хүмүүжлийн нөөц баялаг хүртээхийн тулд “зэрэгцээ давтамжийн харилцан хөтлөл” системийг байгуулж, 2016 оны эцэс болтол 92 хошуу шянийг хамарч Өвөр Монголын бүх хошуу шяний 90 хувийг эзэлж, 57 ядуу буурай хошуу шянь “зэрэгцээ давтамжийн харилцан хөтлөл” системийг биелүүлж, бүх шатны заах арга судлах салбар ба дунд бага сургуулийн сурагч энэхүү системээр дамжин интернэтээр зэрэг заах арга судлах аргыг биелүүлжээ.
Өрхийн сайнаар гэр гийж, сургаалын ачаар хүн хүмүүждэг. Өвөр Монголын соёл гэгээрлийн зам явах тусам саруул дардан болох нь маргашгүй явдал юм.
