solongonews
“Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл
2015-12-28 18:21
Магадгүй буянт ижий тань холын холд одоод таныг хэчнээн ч олон удаа залгасан гэсэн хариу өгч чадахгүй, дуудлагыг тань ч сонсохгүй болчихсон байх юм билүү.

Дуучин М.Мягмарын дуулсан “Байна уу, ээж ээ” дуу энгийн үгтэй, содон аятай, хамгийн гол нь хүн бүрийн сэтгэлийн учгийг хөндөж чадсан нь цахим ертөнцийн хэрэглэгчдийн анхаарлыг улам бүр татсаар байна. Тэгвэл энэ дууг сонссон хүн бүрт юу үлдэх бол. Энэ талаар энэ удаад ярилцъя.

Ээж тань танд ганц л удаа олдоно

Тиймээс ижий рүүгээ залгахаас хэзээ ч бүү татгалзаарай. Гар утсанд тань “Ээж” гэж хадгалагдсан тэр л дугаар луу хэзээ нэгэн өдөр залгахад хэн ч хариу өгөхгүй байж мэдэх юм шүү. Магадгүй буянт ижий тань холын холд одоод таныг хэчнээн ч олон удаа залгасан гэсэн хариу өгч чадахгүй, дуудлагыг тань ч сонсохгүй болчихсон байх юм билүү.

 

Ээждээ худлаа битгий хэлээрэй

Ээждээ битгий худлаа хэлээрэй. Таныг хэвлийдээ тээгээд төрүүлсэн тэр ариун хүн үнэн, худлын ялгааг мэддэг болтлоо энэ орчлонд хатуужаа биз дээ. Таныг төрүүлж өсгөж, хүмүүжүүлэх гэж түмэн зовлонг үүрэхдээ дуу хоолойны өнгө үнэн, худлыг хэлээд өгдгийг мэдээ биз дээ.

 

Таныг залгахад ээж тань ямар их баярладаг гээч...

Та зүгээр л ээж рүүгээ ганц удаа залгахад ээж тань хэчнээн их баярладгийг та мэдэх үү. Гоё хувцас авч өмсөөрэй гээд өгсөн хэдэн зуун мянган төгрөгөөс чинь ч илүү таны ганц удаа сэтгэлээ дэлгэн ярьсан тэр л мөч ижийд тань юунаас ч илүү үнэтэй бэлэг байдаг юм шүү. Ээждээ цаг гарган ярь. Магадгүй та ингэж ярьсныхаа төлөө хэзээ нэгэн цагт хэмжээлшгүй ихээр баярлана шүү.

Ээжид тань танаас өөр эрдэнэ энэ хорвоод үгүй

Ээж тань ингэж л боддог юм шүү дээ. Энэ хорвоо дээр мянган хүн таныг чичилж буруутгаж байсан ч ганцхан ижий тань л таныг энэ хорвоогийн ганц нар нь хэмээн хайрлаж, дээдэлдэг юм шүү дээ. Танд үнэнч цорын ганц хүн бол таны ээж. Ийм болохоор ижийдээ хэзээ ч битгий хатуурхаарай. Ээждээ хайртай гэж өдөр бүр хэлж байгаарай.

 

Сайн хүн байгаарай

Ээж тань таныг хэвлийдээ тээж, энэ орчлонд төрүүлж өсгөхдөө юуг хамгийн ихээр хүссэнийг та мэдэх үү. Таныг баян тансаг амьдарч, алдар нэртэй нэгэн яваарай гэж эн тэргүүндээ лав хүсээгүй байх. Харин таныг сайн хүн болоосой, бусдад энэрэлтэй, эрүүл энх амьдарч, өнгө мөнгөөр амьдралыг хэмждэггүй, хүний сайхан сэтгэлээр амьдралаа үнэлдэг хүн байгаасай гэж хүссэн байх. Та ээжийнхээ хүслийг биелүүлж зөв сэтгэлтэй, хүн чанартай, энэрэнгүй сайхан нэгэн яваарай. 

 

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл