solongonews
Эргүүл, хууль сахиулах ажиллагааны 121 дэх удаагийн ажиллагаа эхэллээ
2022-09-21 09:53
Хятад, Лаос, Мьянмар, Тайландын Меконг мөрний хамтарсан эргүүл, хууль сахиулах ажиллагааны 121 дэх удаагийн ажиллагаа эхэллээ.

   Хятадын хууль сахиулах хүчний гурван завь Юньнань мужийн Шишуанбанна Дай үндэстний өөртөө засах жөүгий Жинха боомтоос 09-р сарын 20-ны өглөө хөдөлж, Хятад, Лаос, Мьянмар, Тайландын хамтарсан эргүүл, хууль сахиулах хүчний 121 дэх удаагийн Меконг мөрний ажиллагаа албан ёсоор эхэлжээ.

   Энэхүү ажиллагаанд Хятад, Лаос, Мьянмар, Тайландын хууль сахиулах байгууллагууд нийт 6 хууль сахиулах завь, 100 гаруй хууль сахиулах багийн гишүүдийг илгээж, Ланканг-Меконг голын усан бүс нутагт "уулзахгүй" байдлаар 4 хоног, 3 шөнө хамтарсан эргүүл, хууль сахиулах ажиллагаа явуулжээ. Энэ ажиллагааны үеэр Хятад-Лаос-Мьянмар-Тайланд Меконг мөрний хамтарсан эргүүлийн хууль сахиулах, Хятад-Лаос хууль сахиулах хамтын ажиллагаа, солилцоонд гарамгай хувь нэмэр оруулсан Хятадын 37 бүлэг, хувь хүнийг Лаосын ардын армийн эр зоригийн медаль буюу найрамдлын медалиар шагнав.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл