solongonews
Хоолны цаг : Таргалуулдаггүй талх хийцгээе
2015-12-28 18:21
Таргалуулахгүй гэхээр худлаа сонсогдож магадгүй. Гэхдээ энэхүү талханд маань 100гр ч гурил ороогүй юм. Амт гэж янзтай шүү. Хийгээд үзээрэй.

Орц :

Овъёос - 500гр

Тараг - 250гр

Baking powder - 2 цайны халбага

Vanilla - чимх

Өндөг - 2ш

Хийх арга :

Овъёос , тараг , өндөг 3-аа нийлүүлээд хутгана. Сайн хутгасныхаа дараа baking powder , vanilla 2-оо хийн холино. Ингээд л манай талхны зуурмаг бэлэн боллоо. Шарах шүүгээнд 200 градуст 50мин болгоно. 

Би доорх овъёосоор хийсэн. Амт гэж үнэн тасархай болсон шүү. Энэхүү овъёос нь "emart , goodprice" 2т 1700₮-2800₮ хавьцаа үнэтэй байсан.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл