ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 15-нд Бээжин хотноо Пакистаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дарьтай Хятад, Пакистаны Гадаад хэргийн сайд нарын стратегийн тав дахь яриа хэлэлцээг зохион байгуулав.
Ван И :
- Хятад, Пакистан бол бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш юм.Удаан хугацааны турш Пакистан нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар Хятадад үнэ цэнтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Хятад улс Пакистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг тууштай дэмжсээр ирсэн. Шинэ засгийн газрын удирдлага дор Пакистан улс төрийн эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал, хяналттай аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн шинэ шатанд гарна гэж үзэж байна. Хятад, Пакистан хоёр тал бие биеэ дэмжиж, баяр баясгалан, уй гашуугаа хуваалцаж, гар нийлэн урагшилж, Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргахад итгэлтэй байна”.
Мөн Ван И:
- Хятад улс Пакистантай хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын "шинэчилсэн хувилбар"-ын бүтээн байгуулалтыг ахиулах хүчин чармайлтаа нэгтгэж, Хятад Пакистан хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад бэлэн байна.Хятад улс Пакистантай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэл нь ганхахгүй, үүний зэрэгцээ Пакистан дахь Хятадын боловсон хүчин, төсөл, байгууллагуудын аюулгүй байдлыг баталгаажуулж, Хятадын аж ахуйн нэгж, боловсон хүчний санаа зовнилыг арилгахын төлөө хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Дарь:
- Хятадтай харилцах харилцаа нь Пакистаны гадаад бодлогын тулганы чулуу юм.Пакистан нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын язгуур ашиг сонирхолд нийцсэн бүх асуудлаар Хятад улсыг тууштай дэмжиж, Пакистан, Хятадын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна.Пакистан дахь Хятадын ажилтнууд болон байгууллагуудын аюулгүй байдлыг хангахын тулд Пакистан бүхий л хүчин чармайлт гаргах болно.
