solongonews
Мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юаньд хүрэв
2017-03-21 16:46
Интернет сүлжээний судалгааны байгууллага ”Analysis International” компанийн саяхан гаргасан тайлангаас үзвэл, 2016 оны 4-р улиралд Хятадын Мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юаньд хүрсэн буюу 3-р улирлаас 10.2 хувиар нэмэгдэв.

Тус байгууллагын мэдээлснээр, 2016 оны IV улиралд Хятадын Мобайл банкны үйлчилгээний хэмжээ III улирлаас удааширсан хэдий ч өсөлт түргэн хэвээр байна. Мобайл банк нь худалдааны банкнуудын үйлчилгээний гол суваг болж, хэрэглэгчдийн тоо, үйлчилгээний хэмжээ тогтвортой нэмэгдэж байна.

Шинэ бүтээгдэхүүний хувьд 2016 оны IV улиралд зарим худалдааны банк хөрөнгө оруулалтын ухаалаг зөвлөхийн үйлчилгээ гаргаж хэтийн төлөв сайн байна. Том оврын худалдааны банкнууд уг үйлчилгээг хөгжүүлэх талаар хэрэглэгч, үйлчилгээний цэг олон зэрэг давуу талтай хэдий ч өрсөлдөөн сорилт мөн багагүй тулгарч байна. Жишээлбэл тоо хэмжээний хуримтлал дутмаг, ажил төрөл технологийн стандарт тогтоогдоогүй, банк санхүүгийн хяналт хүрэлцэхгүй зэрэг асуудал оршиж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл