Сурвалжлагчид Өвөр Монголын Улаанхад хотын Нинчэн шяний баруун хойт хэсэгт байрлах Марат суурингийн 10 мянган мү (нэг га = 15 мү ) улаан лоолийн паркад хүрэхэд тариачид улаан лоолио арчлаад завгүй ажиллаж байлаа. Тус суурингийн 31 мянган мү талбай бүхий төхөөрөмжит тариалангийн талбайн дотор улаан лоолийн аж үйлдвэрийн бүсийн ерөнхий талбай 24 мянган мү-д хүрч, 2520 тариачин өрх, 7500 хүн амыг хамарсан байна. Мү бүрт 2000 чих суулгаж, өвлийн улиралд мү бүрээс 5 мянган кг улаан лооль хурааж, 40 мянган юаний орлого олдог. Зуны улиралд мү бүрээс 6000 кг хурааж, 24 мянган юаний орлого олдог. Жилийн улаан лоолийн гаралтын нийт хэмжээ ойролцоогоор 85 мянган тоннд хүрч, бүтээгдэхүүний өртөг нь 40 мянган юань, цэвэр орлого 300 сая юаньд хүрч, өрх бүрийн дундаж орлого 100 мянган юань, хүн бүрийн дундаж орлого 35 мянган юаньд хүрч буй.
Сүүлийн жилүүдэд Марат суурингийн төхөөрөмжит тариалан хурдтай хөгжиж, өнөөг болтол нэгэнт 32 хамтын ажиллагааны зохион байгуулалт, Шаньдүн, Шанхай, Бээжин, Ляонин зэрэг газрын 200 гаруй худалдан авагч бизнесмен, үйлчлүүлэгчтэй болж, жин бүрийн худалдан авах үнэ нь Гансү, Ниншя зэрэг бусад улаан луулийн гол гаралтын орны үнээс 0. 2— 0. 3 юань өндөр болохоор тариачдын орлого ихээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар паркад 91 ядуу буурай өрх нийт 122 нарны гэрлийн хүлэмж ажлуулж байна. 251 ядуу буурай өрхийн 1900 мү газар шорооны үр дүнтэй ашиглалтыг биелүүлэв; Паркаас ядуу буурай 305 хүнд ажил байраар хангав. Үүний хамт 1050 мү газарт 158 суурь Бээжин Өвөр Монголын ядуурлыг бууруулах төхөөрөмжит тариалангаар ядуурлыг бууруулах аж үйдвэрийн паркыг байгуулав. Үүнийг Шанхай хотын Жюнь Ди грүппсээс ажлуулж, жилийн ашиг орлого нь 2.8 гаруй сая юаньд хүрч, голчлон ядуу буурай тосгоны хамт нийтийн аж ахуйн орлого болон жижиг хэлбэрийн ашгийн бус чанартай суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтад хэрэглэжээ. Олон жилийн хөгжилтийн үр дүнд, Марат суурингийн 10 мянган мү улаан лоолийн парк нь бүх Өвөр Монголын хэмжээгээр хамгийн том, үр ашгаар хамгийн өндөр, дайчлах хүчнээр хамгийн чанга, аж ахуйн гинжин хэлжээ хамгийн бүрэн бүтэн орчин үеийн төхөөрөмжит тариалангийн аж үйлдвэрийн парк болж хөгжсөн байна.
