Хонконгийн онцгой бүсийн захиргааны хүсэлтээр Гуандүн мужаас илгээсэн 75 хүнтэй эх газрын эмнэлгийн баг 03-р сарын 14-ний орой Шэньжэнь булангийн боомтоор дамжин Хонконгод хүрэлцэн ирлээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс дэх Төв ардын засгийн газрын харилцааны албаны орлогч дарга Инь Зонхуа, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын Хүнс, эрүүл мэндийн товчооны орлогч дарга Шү Дэ-И болон холбогдох албаны хүмүүс Шэньжэнь булангийн боомтод очиж, эмнэлгийн багийн ирснийг угтан авлаа.
Энэ удаагийн эх газрын эмнэлгийн багт 36 эмч, 39 сувилагч багтсан бөгөөд Гуанжөү, Шэньжэнь, Фошань, Жүхай зэрэг дөрвөн хотын 14 шилдэг эмнэлгийн амьсгалын замын, нефрологи, зүрх судасны зэрэг тасаг болон өндөр настны өвчтөний эмчилгээтэй нягт холбоотой тасгаас ирсэн юм. Мөн халдвар хамгааллын 6 мэргэжилтэн, Хятадын уламжлалт анагаах ухааны 4 эмч багтаж байна.
Эмнэлгийн баг эмнэлгийн тусламж үйлчилгээний ажилд оролцохоор Хонконгийн Я Бөгуан дүүргийн эмчилгээний газарт очно. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд нь ихэвчлэн өндөр настан, ихэнх нь суурь өвчтэй, эрсдэл өндөр, хүнд хэлбэрийн өвчлөл ихтэй хүмүүс байдаг. Эмнэлгийн баг хүнд тохиолдол, нас баралтыг бууруулахын тулд аль болох хурдан ажиллах болно.
Шюй Дэйи Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн нэрийн өмнөөс багийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр:
- Хонконгод цар тахлын тав дахь давалгаа маш ноцтой байна. Олон өвчтөн хүнд хэлбэрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Эмнэлгийн боловсон хүчний хомсдол нь цар тахлын эсрэг ажилд гацаа болж байна. Эх газрын 75 туршлагатай эмнэлгийн ажилтнууд Хонгконгод тусламж үзүүлэхээр ирлээ. Энэ нь Я Бөгуан дүүргийн эмчилгээний байгууллагуудын үйлчилгээний цар хүрээг үр дүнтэй сайжруулж, өвчтөнүүдэд илүү сайн тусламж үзүүлэх боломж олгож, Хонгконгийн цар тахлын эсрэг тэмцлийг үр дүнтэй дэмжиж чадна.
Энэ удаагийн эмнэлгийн багийн ахлагч Жүншань их сургуулийн Сүнь Ишянь дурсгалын эмнэлгийн албаны дарга Юй Тао:
- Энэ удаад Хонгконгод ирсэн багийн гишүүд нь Гуандун мужийн 14 эмнэлгийн байгуулгын хүмүүс бөгөөд Хонгконгийн цар тахлын эсрэг эмнэлгийн багт аль болох хурдан нэгдэж, Хонгконгийн хамт олондоо ажилд нь тусалж, олон нийтэд үйлчлэн, тахал өвчнийг аль болох хурдан хяналтанд оруулхыг хүсэж байна.
Хонгконгийн эмнэлгийн захиргааны дарга Фан Хонлин:
- Эх газрын эмнэлгийн баг хүрэлцэн ирсэнд тус эмнэлгийн удирдлагууд баяртай байна. Эх газрын эмнэлгийн баг нь хүнд хэлбэрийн COVID-19 өвчтөнүүдийг эмчлэх арвин туршлагатай. Эмнэлгийн захиргааны газар болон түүний харъяанд буй улсын эмнэлгүүд эх газар дахь эмч нараасаа суралцаж, эмнэлгийн стандартыг сайжруулан хүнд, нас баралтын түвшинг бууруулна гэж найдаж байна.
