Орчин үеийн хүмүүс гэрээсээ гаралгүйгээр асар их мэдээлэл авах боломжтой боловч өдөржин суух нь эрүүл мэндийн томоохон эрсдэлийн нэг болж байна.
АНУ-ын Сант Луис дахь Вашингтоны их сургуулийн Анагаахын сургуулийн судлаачид 1989 оноос эхлэн 25-42 насны сувилагч нарын дунд судалгаа хийсэн бөгөөд 90 орчим мянган хүнийг сонгожээ. Үр дүнгийн судалгаанаас үзэхэд долоо хоногт 7.1-14 цаг зурагт үздэг эмэгтэйчүүдийг долоо хоногт 7 цаг буюу түүнээс бага зурагт үздэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад эхэн үеийн хорт хавдрын эрсдэл 12 хувиар нэмэгдсэн байна. Долоо хоногт 14 цагаас дээш зурагт үздэг эмэгтэйчүүдийн хавдар үүсэх эрсдэл 69 хувь болж нэмэгдсэн байна. Эсрэгээр хэрэв гэртээ эсвэл ажил дээрээ зогсох, алхах гэх мэт бага зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх нь өвчлөх эрсдлийг эрс бууруулдаг аж. Өдөржин зурагт үздэг хүмүүст хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй, тарган, биеийн хөдөлгөөн багатай хүмүүс, эхэн үеийн хорт хавдар үүсэх эрсдэл илүү байдаг. Тэдний дунд илүүдэл жин, таргалалт хамгийн чухал нөлөөтэй болохыг харуулж байна.
Өдөржин суухаас үүдэлтэй хорт хавдар үүсэх эрсдэл нь эмэгтэйчүүдэд хязгаарлагдахгүй. 2016 оны Олон улсын хавдрын сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харахад долоо хоногт 21 цагаас илүү цагаар зурагт үздэг эмэгтэйчүүдийг долоо хоногт 7 цагаас бага зурагт үздэг хүмүүсийн тоотой харьцуулахад 21 хувиар илүү өндөр байдаг. Эрэгтэйчүүдийн энэ эрсдэл 6 хувиар өссөн байна. 2018 онд Английн Хавдар судлалын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд өдөрт дор хаяж 4 цагийн турш зурагт үздэг эрэгтэйчүүд өдөрт 1 цаг зурагт үздэг эрэгтэйчүүдээс илүүтэйгээр хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзжээ.
Олон судалгаа нь зурагт үзэх цагийг судалдаг хэдий ч энэ нь өнөөгийн ухаалаг гар утасны дэлгэрэлтэд тодорхой хязгаарлагддаг гэж болох юм. Гэсэн хэдий ч судалгааны үр дүнгээс харахад дасгал сургуулилт нь эхэн үеийн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулж чадна гэдгийг бидэнд сануулж байна.
