solongonews
Бээжингийн Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ
2018-12-18 16:34
Бээжингийн Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ

Хятадын эзэн хааны өвлийн ордон байсан Хориотой хот буюу Гү Гүн /Эртний ордон/ цогцолбор дэлхийн хамгийн олон хүн үзсэн музей болжээ. Хятадын төв телевизээр мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт уг музей 2018 оны 17 сая дахь зочноо хүлээн авсан нь өнгөрсөн оныхоос 6.25 хувиар өссөн үзүүлэлт хэмээжээ.

Хориотой хотын захиргаанаас мэдээлснээр зочдын дийлэнх нь буюу 40 хувь нь 30 хүртэлх насны залуус бол 24 хувийг 30-40 насныхан эзэлжээ.

Музейн архитектур, үзмэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор өдөрт үзэх хүний тоог 80 мянгаар хязгаарласан байна. Энэ арга хэмжээ хоёр сар хагасын хугацаанд үргэлжилж байгаа аж.

“Гү Гүн” музейг анх 1925 онд Бээжин хотын “Хориотой хот” гэдэг нэрээрээ алдартай эзэн хааны ордны цогцолборын газар нутагт байгуулжээ. Гэвч 1948-1949 онд Хятадын иргэний дайны төгсгөлд музейн хамгийн үнэ цэнэтэй томоохон хэсгийг гоминданы цэргүүд Тайвань руу зугтахдаа авч явжээ.

Бээжингийн Хориотой хот нийтдээ 1.86 сая үзмэртэй байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл