Одоогоор 50 тэрбум илгээмж хүргээд байна
2021-07-05 21:14
Одоогоор 50 тэрбум илгээмж хүргээд байна
Хятадын Шуудангийн үндэсний газрын нийтэлсэн тоо баримтаас харахад, долдугаар сарын дөрөвний байдлаар 2021 онд Хятад улсын үндэсний хэмжээнд буухиа шуудангийн илгээмжийн тоо нэгэнт 50 тэрбумыг давж, 2018 оны бүтэн жилийнхтэй дүйцсэн байна.
2021 он гарснаас хойш Хятадын буухиа шуудангийн салбар өсөлтийн эрч хүчээ хадгалж, ердөө зургаахан сарын дотор 50 тэрбум илгээмж хүргэжээ.
Одоогоор Хятад улсын буухиа шуудангийн салбар өдөрт бараг 300 орчим сая илгээмж тосож хүргэж, өдөрт дунджаар 600 орчим сая хүнд үйлчилгээ үзүүлснээр хүмүүсийн амьжиргаа, эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдсээр байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
