10-р сарын 20-нд, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVII хуралд оролцож, Тажикстан, Нидерландад албан ёсны айлчлал хийж, Ази Европын тэргүүн нарын XII хуралд оролцсоны дараа Бельги дэх ажлын айлчлалаа өндөрлүүлээд тусгай исэх онгоцоор Бээжинд буцан ирэв.
Ли Кэчяны гэргий Чэн Хүн, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И, УТЗЗ-ний бүх Хятадын хорооны орлогч дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн зэрэг дагалдан яваа хүмүүс хамт Бээжинд буцан ирэв.
Брюсселээс мордох үеэр Европын Холбооны байгууллага, Бельгийн засгийн газрын дээд албан тушаалтан, Хятадаас Европын Холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн Жан Мин, Хятадаас Бельгид суугаа элчин сайд Цао Жүнмин нар нисэх онгоны буудалд хүрч үдэн мордуулжээ.
