1959 онд
Хятадын анхдугаар удаагийн наадамд мөс цасны төсөв байгаагүй, гэвч мөс, цасны арга хэмжээг 2-р сард тусгаар зохион байгуулж, "1959 оны Хятадын өвлийн спортын наадам” гэж нэрийдэж, цанаар гулгах арга хэмжээг 2-р сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Жилинь мужийн Жилинь хотод явагдаж, мөсөнд гулгах арга хэмжээ 2-р сарын 10-аас 20-ны өдрүүдэд Хармөрөн мужийн Харбинь хотод хоёр газар хуваан явагдуулав. Бэлтгэл тэмцээн явуулагүй.
1965 онд
Хятадын II спортын наадам болон өвлийн спортын наадам зохион байгуулсангүй учраас Хятадын өвлийн спортын II наадам ч явагдаагүй.
1976 онд
Хятадын өвлийн спортын III наадам 1976 оны 1-р сарын 16-26, 2-р сарын 18-наас 23-ны өдрүүдэд Хармөрөн мужийн Харбинь хотод зохион байгуулагдаж, Харбинь хот болон Шанжы шяньд явагдав.
1979 онд
Хятадын өвлийн спортын IV наадам 1979 онд Хармөрөн мужийн Шанжы шянь, Шиньжяны Уйгурын өөртөө засах орны Үрэмч хот болон Бээжинд явагдав.
1983 онд
Хятадын өвлийн спортын V наадам 1983 оны 3-р сарйн 12-оос 23-ний өдрүүдэд Хармөрөн мужийн Харбинь хотод явагдав.
1987 онд
Хятадын өвлийн спортын VI наадам 1987 оны 3-р сард Жилинь мужийн Жилинь хотод явагдав.
1990 онд
Хятадын өвлийн спортын VII наадам 1990 оны 12-р сард Хармөрөн мужийн Харбинь хотод явагдав.
1995 онд
Хятадын өвлийн спортын VIII наадам 1995 оны 1-р сарын 14-өөс 24-ний өдрүүдэд Жилинь мужийн Жилинь хотод явагдав.
1999 онд
Хятадын өвлийн спортын IХ наадам 1999 оны 1-р сарын 10-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Жилинь мужийн Чанчүнь хотод явагдав.
2003 онд
Хятадын өвлийн спортын Х наадам 2003 оны 1-р сарйн 5-аас 18-ны өдрүүдэд Хармөрөн мужийн Харбинь хотод явагдав.
2008 онд
Хятадын өвлийн спортын ХI наадам 2008 оны 1-р сарйн 18-аас 28-ны өдрүүдэд Хармөрөн мужийн Чичхаар хотод явагдав.
2012 онд
Хятадын өвлийн спортын ХII наадам 2012 оны 1-р сарын 3-аас 13-ны өдрүүдэд Жилинь мужийд зохион байгуулж, Жилинь хот болон Чанчүнь хотод явагдав.
2016 онд
Хятадын өвлийн спортын ХIII наадам 2016 оны 1-р сарйн 20-оос 31-ний өдрүүдэд Шиньжяны Уйгурын өөртөө засах орны Үрэмч хотод явагдав.
2024 онд
Хятадын өвлийн спортын XIV наадам 2024 оны 2-р сарйн 17-оос 27-ний өдрүүдэд ӨМӨЗО-д явагдах болно.
