ДНБ-ний жагсаалтаар 10-р байранд байснаас 2-р байранд жагссан 40 жилийн гайхамшиг
2018-06-21 21:51
ДНБ-ний жагсаалтаар 10-р байранд байснаас 2-р байранд жагссан 40 жилийн гайхамшиг ийм байна.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжил асар их ололт амжилтад хүрсэн. Энэхүү гайхамшиг нь дэлхий нийтэд Хятадын хүчийг харуулсан юм.
40 жилийн хугацаанд ДНБ 224 дахин нэмэгджээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн түүхэн дэх гайхалтай хуудас гэж тодорхойлогдож болно.
- 1978 онд Хятадын ДНБ 367.9 тэрбум юаньд хүрч, дэлхийд 10-рт орсон.
- 2017 онд Хятадын ДНБ 827122 тэрбум юаньд хүрч, дэлхийд 2-рт жагссан.
- ДНБ 224 дахин өссөнөөр дэлхийн эдийн засагт эзлэх харьцаа 1.8 хувь байснаас 15 хувь болон нэмэгджээ.
- Дэлхийн улс орнуудын ДНБ-ий түүхэн жагсаалтад Хятадын жагсаалтын өөрчлөлт хамгийн гайхалтай нь юм.

- Мөн Хятадын ДНБ-ний тухай мэдэхэд илүүдэхгүй тоо баримт:
- 2000 онд 10 их наяд юаньд хүрч, Итали улсыг давж, 6-р байранд орсон.
- 2005 онд Франц улсыг давсан.
- 2006 онд 20 их наяд юаньд хүрч, Их Британийг даван, 4-р байранд жагссан.
- 2007 онд Германыг давж, 3-р байранд орсон.
- 2008 онд 30 их наяд юанийг давсан
- 2010 онд 40 их наяд юаньд хүрч, Японыг даван, 2-р байранд орсон.
- 2012 онд 50 их наяд юаньд хүрэхийн зэрэгцээ гуравдагч үйлдвэрлэлийн эзлэх харьцаа хоёрдогч үйлдвэрлэлээс давсан.
- 2014 онд 60 их наяд юань
- 2016 онд 70 их наяд юань
- 2017 онд 80 их наяд юанийг давсан үзүүлэлттэй аж.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://hn.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
