solongonews
Олон улсын сүүний аж ахуйн үзэсгэлэн болно
2016-03-01 12:00
Олон улсын сүүний аж ахуйн үзэсгэлэн Хөххотод болно.

Өвөр Монголын Олон улсын сүүний аж ахуйн Ⅹ үзэсгэлэн болон сүүний аж ахуйн дээд хэмжээний уулзалт 3 дугаар сарын 26-ны өдөр Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийнэ.

Уг үйл ажиллагаанд олон улсын тусгай мэргэжилтнүүд, үнээний ферм, өвс бордооны аж ахуй болон орон нутгийн сүүний аж ахуйн нийгэмлэгийн дарга удирдлагууд оролцох болно. Уулзалтын үеэр 2016 оны Хятад улсын сүүний аж ахуйн хөгжил болон ирээдүйн чиг хандлагын талаар ярилцан зөвлөх юм байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл