
Тэнд эртний дурсгалт бодис, зураг, урлагийн бүтээл зэрэг олон төрлийн нийт 1200 гаруй дурсгалт зүйлсийu хадгалж байгаа юм. Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, урлагийн үзүүлбэрийн аргаар Жинин дайн байлдааны түүхийн улбааг илтгэжээ.

Жинингийн тулалдаан нь 1946 оны 1 дүгээр сараас 1948 оны 9 сарын хооронд үүссэн байна. Чөлөөлөх дайны үед Жиннин нь ХКН болон Гонминдан хоорондын хамгийн ширүүн дайн байлдааны орон бүс болно. Жинингийн тулалдаан нь мөн ӨМӨЗО-ны Чөлөөлөх дайны түүхэнд болсон хамгийн их цар хүрээтэй, хамгийн олон байлдагч үрэгдэж шархадсан нэг удаагийн дайн юм. Энэ тулалдаанаар Японыг эсэргүүцсэн дайны ялалтын үр бүтээлийг хамгаалж, Жиннинг чөлөөлжээ.



