Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ы Улаанмөчирийн VIII удаагийн урлагийн наадмын хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хэвлэлийн бага хурлаа энэ удаагийн Улаанмөчирийн урлагийн наадам нь 08 дугаар сарын 20-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Алшаа аймгийн Зүүн хошуунд зохион байгуулагдах болсныг зарлав.

Улаанмөчирийн урлагийн наадмыг нээлтийн ёслол, урлагийн тоглолт, үндсэн шатаар тоглолт үзүүлэх, урлагийн тэмцээн, судлан ярилцах хурал, Улаанмөчирийн кино зургийн үзэсгэлэн, соёл, аялал жуучлалын наадам, наадмын хаалтын ёслол зэрэг 8 цар хүрээнд зохион байгуулах бол Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан соёлын орчныг буй болгох юм.

Улаанмөчирийн урлагийн наадамд Өвөр Монголын 18 Улаанмөчирийн урлагийн багийн 600 гаруй гишүүн оролцох бөгөөд анх удаагаа Ган Сү, Чин Хай, Шиньжян Ляо Нин, Гирин, Хармөрөн зэрэг газарт урилга явуулснаар наадмын үеэр Өвөр Монголын дотно гаднын 24 Улаанмөчирийн урлагийн багийн 900 гаруй гишүүн оролцох юм байна.


