solongonews
дата мэдээллийн дэд бүтцийн системийн бүтээн байгуулалт
2022-07-22 16:38
Дижитал эриний суурийг бий болгох дата мэдээллийн дэд бүтцийн системийн бүтээн байгуулалт

     Шинэ үеийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлт нь нийгмийн үйлдвэрлэл, амьдралыг бүхэлд нь өөрчилж байна. 5G, хиймэл оюун ухаан, том дата, үүлэн тооцоолол зэрэг шинэ технологиуд хурдацтай хөгжиж, өгөгдлийн үйлчилгээний чадавхит суурилсан бүх зүйлийг мэдрэх, бүх зүйлийг харилцан холбосон, бүх зүйл ухаалаг болсон дижитал эдийн засгийн эрин хурдацтай хүрч ирэв.  Статистик тоо баримт, дата нь тоон эдийн засгийн  гол элемент болохын хувьд дата мэдээллийн стратегийг хэрэгжүүлэх, мэдээллийн нөөцийг хуримтлуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн салбарыг өргөжүүлэх, бэхжүүлэх нь  дэлхийн бүх улс орнуудын нийтлэг стратегийн сонголт болсон юм. Хятад улсын датга өгөгдлийн дэд бүтцийн системийн бүтээн байгуулалтыг түргэтгэсэн нь дата өгөгдлийн элементийн зах зээлийг хөгжүүлэх, дижитал эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд бат бөх суурийг тавьсан юм.
                                       Дата нь дижитал эдийн засгийн гол элемент болж байна
          Сүүлийн жилүүдэд Хятад улсын дижитал эдийн засаг эрчимтэй хөгжлийн чиг хандлагатай болж, дижитал эдийн засгийн цар хүрээ олон жил дараалан дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. 2021 онд Хятад улсын дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөг ДНБ-ий 8.3 хувийг бүрдүүлэв, энэ нь Хятад улсын эдийн засгийн хөгжилд дижитал эдийн засгийн үүргийг онцлон харуулж байна
"Хүн төрөлхтөний нийгэм хөдөө аж ахуйн эдийн засаг, аж үйлдвэрийн эдийн засгаас дижитал эдийн засгийн эринд хурдацтай жилжин орж байна. Дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил, хамрах өргөн хүрээ, нөлөөллийн гүн нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрсэн юм. Энэ нь дэлхийн хүчин зүйлийн нөөцийг дахин зохион байгуулах, дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчлөх, дэлхийн өрсөлдөөний хэв маягийг өөрчлөх гол хүч болж байна." гэж Huawei компанийн  Гүйцэтгэх захирал бөгөөд Мэдээлэл харилцаа Холбооны Дэд бүтцийн Бизнесийн Удирдлагын Хорооны захирал  Ван Тао хэлэв.
Huawei компанийн холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 2018 онд Оксфордын Эдийн засгийн судалдгааны хүрээлэн болон болон Huawei компанийн хамтарсан судалгаагаар дэлхийн 79 улс орон, бүс нутгийн сүүлийн 15 жилийн түүхэн мэдээлэл болон ирээдүйн эдийн засгийн таамаглалд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны дүнд,   дижитал эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн ДНБ-ий өсөлтөөс 2.5 дахин, дижитал технологийн урт хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж нь дижитал бус технологийнхоос 6.7 дахин их байгааг тогтоожээ. Huawei компанийн "Дэлхийн аж үйлдвэрийн хэтийн төлөв байдлын GIV"-д 2025 он гэхэд дижитал эдийн засгийн цар хүрээ 23 их наяд ам.долларт хүрч, дижитал эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр болсон гэж таамаглаж байна. 
Дижитал эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр дата нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл, улсын стратегийн үндсэн нөөц болсон.
Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн Фэн Дань хэлэхдээ:
 -Дэлхийн дата  2018 онд 33ZB байсан бол 2025 онд 180ZB болж, Хятадын дата мэдээлэл 2018 онд 7.6ZB байсан бол 2025 онд 48.6ZB болж өссөн байна, энэ нь дэлхийн дата мэдээллийн тойргийн эзлэх хувь 23.4% -иас 27.8% болж өсч, жилийн дундаж өсөлт дэлхийнхээс 3 хувиар илүү болж, Хятад улс дэлхийн хамгийн том дата мэдээллийн тойрог болно. Тиймээс илүү дэвшилтэт дижитал технологи, илүү хүчирхэг дата мэдээллийн үйлчилгээний чадавхи, өндөр түвшний дижитал салбарууд нь дэлхийн улс орнууд, тэр дундаа Хятадад дижитал эдийн засгийг хөгжүүлэх чухал агуулга болно.
2020 онд Хятадын Төрийн зөвлөл "Элементын зах зээлд суурилсан илүү сайн хуваарилалтын тогтолцоо, механизмыг бий болгох тухай санал бодол"-ыг зарлаж,  уг датаа мэдээлэл нь газар, хөдөлмөр, хөрөнгө, технологийн дараа "Тав дахь том үйлдвэрлэлийн хүчин зүйл"-ээр жагсагдсан байна.
Бүх улсын мэдээллийн нэгдсэн дэд бүтэцийн бүтээн байгуулалтыг ч эрчимжүүлж байна. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг дөрвөн яам, комисс энэ оны хоёрдугаар сард Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонкон-Макаогийн их булан, Өвөр Монголын Чэндү-Чүнчин, Гүйжөү, Ганьсү, Ниншя зэрэг 8 газарт үндэсний тооцооллын эрчим хүчний чухал төвийн барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрөв, мөн 10 үндэсний дата төвийн бүлгийг төлөвлөж байгуулав.
Хятад улсын хөгжил, шинэчлэлийн хорооны Инноваци, өндөр технологийн хөгжлийн газрын дэд дарга Сүнь Вэйри саяхан хэлэхдээ, энэ он гарснаас хойш улсын 10 дата мэдээллийн төвийн дотор 25 төслийн барилгыг шинээр эхлүүлсэн байна. Дата төвийн цар хүрээ 540,000 стандарт тавиуртай бөгөөд  секундэд 135 тэрбум гаруй удаа тооцоолох хүчин чадалтай, 27 сая орчим хувийн компьютерийн тооцоолох хүчин чадалтай, мөн бүх талын 190 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг дайчилсан банйа. "14-р таван жил"-ийн хугацаанд, том дата төвүүдийн хөрөнгө оруулалт жилд 20 гаруй хувиар нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 3 триллион юанийг давах төлөвтэй байна.
Их хэмжээний дата нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмждэг
Дата мэдээлэл нь шинэ үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хувьд дижиталчлал, сүлжээ, оюун ухааны үндэс суурь болж, үйлдвэрлэл, хувиарилалт түгээлт, хэрэглээ, нийгмийн үйлчилгээний менежмент зэрэг олон талд хурдацтай нэвтэрч, үйлдвэрлэлийн арга барил, амьдралын хэв маяг, нийгмийн засаглалын арга барилд гүн гүнзгий өөрчлөлт оруулж,  эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухла хөдөлгөгч хүч болж буй.
Дата мэдээлэл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн дэмждэг вэ? Үйлдвэрлэлийн салбарыг жишээ болгон авч үзвэл, үйлдвэрлэлийн судалгаа, худалдан авалт, ложистик, үйлдвэрлэл, бараа материалийн нөөц, борлуулалт зэрэг үйлдвэрлэлийн салбарын холбоосууд нь их хэмжээний дата мэдээлэл үүсгэдэг, мөн үйл явц бүрийн хэмнэл бүрийн мэдээлэл, бүтээгдэхүүний чанарын мэдээлэл, хүргэлт болон хүлээн авсан мэдээлэл, материалын урсгалын мэдээлэл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний мэдээлэл, хүний​нөөцийн эрэлтийн мэдээлэл гэх зэрэг нь аж ахуйн нэгжийн дотоод болон гадаад янз бүрийн мэдээллийн өндөр интеграцчлал, харилцан уялдаа холбоогоор дамжуулан хэт их үйлдвэрлэлийн хог хаягдал, хүлээгдэж буй цаг хугацаа, процессын хог хаягдал, нөөц бараа материалын хаягдал, тээврийн хог хаягдал зэргийг арилгаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, үйлдвэрлэлийн  үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, нөөцийн оновчтой хуваарилалтад хүрэдэг.
Хуавэй компанийн холбогдох мэргэжилтнүүдийн үзэхээр, инноваци нь байгаа мэдээллийн тоо хэмжээ, чанараас улам бүр хамааралтай гэж үзэж байна. Санхүүгийн салбарт асар их дата мэдээллийг үр дүнтэй ашигласнаар хэрэглэгчийн царайны дүрсний мэдээллийг тодорхойлох, залилангийн эсрэг, итгэмжийн үнэлгээ зэрэг талаар банкны байгууллагуудын үр ашиг, эрсдэлийг хянах чадварыг ихээхэн ахил дэвшил гаргах боломжтой.  Автомашины салбарт улс орнууд бие даасан жолоодлогын технологийн судалгаа, хөгжлийг эрчимжүүлж байгаа бөгөөд түүний амжилтын гол түлхүүр нь дата юм: Автономит тээврийн хэрэгсэл нь биен дээр нь суурилуулсан янз бүрийн мэдрэгчээр дамждаг их хэмжээний датад тулгуурладаг. Дата мэдээлэлийн элементүүдэд тулгуурласан том датагийн салбар мөн хөгжиж байна. 2021 онд Хятад улсын том дата салбарын цар хүрээ 1.3 их наяд юаниас давсан байна.  Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан "14-р таван жилийн төлөвлөгөөний том дата аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө"-ээс харахад 2025 он гэхэд том дата мэдээллийн салбарын тооцоолсон цар хүрээ  3 их наяд юанийг давж, жилийн дундаж нийлмэл өсөлтийн хурд 25% орчим хэвээр байна.
                      Дата мэдээллийн суурь системийн бүтээн байгуулалтыг хурдасгах нь
         Тоон эдийн засгийн эрин үед шинэ хэлбэрийн үйлдвэрлэлийн  хүчин зүйл болох дата өгөгдлийг хэрхэн илүү сайн олж авах, ашиглах вэ гэдэг нь дэлхийн өрсөлдөөний шинэ хэлбэр болоод байна. Дэлхийн томоохон улс орон, бүс нутгууд бодлогоо боловсруулж, дээд түвшний  дата мэдээллийн стратеги боловсруулж,  үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох өгөгдлөөс авчирсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн боломжуудыг олж авахыг хүсдэг.
Энэ оны 1-р сард Хятадын Төрийн Зөвлөлөөс гаргасан "14-р таван жилийн төлөвлөгөө”-ний дижитал эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө”-д дурдахдаа,  дата мэдээллийн элементийн үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэж, өндөр чанартай мэдээллийн элементийн хангамжийг бэхжүүлж, дата элементын зах зээлд суурилсан эргэлтийг түргэтгэж,  өгөгдлийн элементүүдийг боловсруулж, мэдээллийн элементүүдийг хөгжүүлэх, ашиглах механизмыг шинэчилнэ гэжээ. Энэ оны 4-р сард нийтэлсэн "ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн Үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай дүгнэлт"-д дурдахдаа, өгөгдлийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах, хил дамнасан дамжуулалтын менежмент, солилцоо гүйлгээний эргэлт, нээлттэй хуваалцах, аюулгүй байдлын баталгаажуулалт гэх мэт үндсэн систем, стандартуудыг бий болгож, сайжруулж, мэдээллийн нөөцийн талаар гүнзгийрүүлсэн судалгаа хийж, дата мэдээллийн нөөцийг хөгжүүлэн ашиглахыг дэмжих ёстой.
6р сарын 22-нд, Хятадын төвийн бүх талын гүнзгий өөрчлөлт шинэчлэийн хорооноос "Өгөгдлийн элементийн үүргийг илүү сайн гүйцэтгэх мэдээллийн суурь системийг бий болгох тухай санал "-ыг (цаашид "санал" гэх) хянан хэлэлцэж, мэдээллийн эрхийг баталгаажуулалт, эргэлт, гүйлгээ, аюулгүй байдал зэрэг талаар зохицуулалт хийв. Гүнзгий өөрчлөлт шинэчлэийн хорооны хуралд тодорхойлохдоо, дата мэдээллийн дэд бүтцийн тогтолцоог бүтээн байгуулах нь улсын хөгжил, аюулгүй байдлын ерөнхий нөхцөл байдалтай холбоотой юм, улсын дата мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувь хүний ​​мэдээлэл, бизнесийн нууцыг хамгаалах, дата мэдээллийн үр ашигтай эргэлт, ашиглалтыг дэмжиж, бодит эдийн засгийг чадавхжуулах ёстой, мэдээллийн өмчийн эрх, гүйлгээ солилцоо, ашгийн хуваарилалт, аюулгүй байдлын засаглалыг нэгдэлтэй зохицуулж,   дата мэдээллийн суурь системийн бүтээн байгуулалтыг хурдасгах хэрэгтэй гэжээ.
Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дэд судлаач Гү Тянь-Ань-ний үзэхээр, тоон эрин үеийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хүчин зүйл болох дата мэдээлэл нь дэлхийн үйлдвэрлэл, эргэлт гүйлгээ, түгээлт хувиарлалт, хэрэглээний салбарыг бүх талаар сэргээн засварлаж байна. Мөн том гүрнүүдийн өрсөлдөөний дээд цэг болж байна. Дата өгөгдлийн элементүүдийн үнэ цэнийг бүрэн чөлөөлж, улсын хэмжээнд нэгдсэн супер том хэмжээний өгөгдлийн элементийн зах зээлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь Хятад улсын асар их мэдээллийн нөөцыг  бүрэн ашиглах ба хэрэглээний хувилбаруудын давуу талыг баяжуулах үндсэн баталгаа юм.
Мэдээгээр, Хятад улсын дата элементын зах зээлийг хөгжүүлж, үндсэн системийн бүтээн байгуулалт нь бат бөх суурьтай болжээ,  Хятад улсын элбэг баялаг мэдээллийн хувилбарууд болон асар том дижиталын салбар нь өгөгдлийн элементүүдийг зах зээлд суурилсан эргэлтэд элбэг баялаг мэдээллийн экологийн үндэс суурийг хангасан байна. Үүний зэрэгцээ "нууцлалын тооцоолол" зэргээр төлөөлөл болгосон технологиуд боловсронгуй болсоор байгаа бөгөөд дата хадгалах, өгөгдлийг баталгаажуулах, дата мэдээллийн эргэлтийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд үндсэн дэмжлэг үзүүлж буй, мөн асар их, нарийн төвөгтэй дата мэдээллийн бүх талын эргэлтэд хүчтэй техникийн дэмжлэг үзүүлсэн байна.
Одоогийн байдлаар, Хятад улсын бүх газруудад дата солилцооны хайгуул идэвхтэй явагдаж байна. Гуандүн, Жянсү зэрэг газрууд зах зээлд чиглэсэн мэдээллийн элементийн тохиргоог судлахад тэргүүлэн оролцож, Шэньжэнь, Шанхай, Гүйжөү зэрэг газар дата мэдээллийн дүрэм журмыг нийтэлсэн байна. 2021 оны 3 ба 11 дүгээр сард,  Бээжингийн олон улсын том дата мэдээллийн солилцооны газар, Шанхайн мэдээллийн бирж холбогдох шинэ гүйлгээний аргыг нэвтрүүлж, Хятадад анхны олон улсын дата мэдээллийн солилцоо гүйлгээний холбоог байгуулж, гүйлгээний гол цогц, гүйлгээний объект, холбогдох үйлчилгээний нэгж зэрэг зах зээлийн бүх оролцогчдыг хамарсан байна.  Шанхайн дижитал бирж нь "дата бизнес"-ийн шинэ хэлбэрийг хамгийн түрүүнд дурдаж,тухайлбал, дата өгөгдлийн солилцооны аж ахуйн нэгж, мэдээллийн нийцлийн зөвлөгөө, чанарын үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх зэрэг олон салбарыг хамарч, шинэ аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, дүрэмжүүлэх болно. Эхний ээлжинд 100 "дата  бизнес"-ийн аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан бол, эхний ээжилд  20 дата бүтээгдэхүүний бүртгүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэхээр, дүрэм журам бол дата элементын зах зээлийг идэвхжүүлэх шийдвэрлэх хүчин зүйл юм. Одоогийн байдлаар Хятад улсын дата мэдээллийн зах зээлийн цар хүрээ өссөөр байна, гэхдээ дата өгөгдлийн элементийн зах зээл дэх хууль тогтоомж, дүрэм журам, гүйлгээ солилцооны механизм зэрэг талаар төгс бус, дата мэдээллийн стандартчилал, капиталжуулалт, арилжааны систем хараахан бүрдээгүй байна, мөн дата элементийн зах зээлийн солилцоо гүйлгээ хангалттай жигд биш байгаа асуудлууд нь  Хятад улс дата мэдээллийн  дэд бүтцийн тогтолцоог бий болгоход ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолж, эдгээр асуудлыг шийдвэрлэх үндсэн удирдамжийг өгдөг.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл